АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг сансрын нисэгчдийн саран дээр ашиглах хэт хөнгөн автомашины /buggy/ загвар гаргах, үйлдвэрлэх уралдаан зарлахаар зэхэж байна.
“Lunar Terrain Vehicle /LTV/” гэж нэрлэгдэх багги автомашин бүтээх уралдаан зарлахаар төлөвлөж байгаа ба уралдааны нөхцөл, бүтээлд тавигдах шаардлага зэргийг төслийг гаргажээ. Тус агентлагийн төсөөллөөр, сарны автомашин нь температурын огцом өөрчлөлтөд ажиллах чадвартай, жилд олон зуун км зай туулах, зайны удирдлагаар ажилладаг байх гэнэ. Сарны багги 2028 он гэхэд бэлэн болох ёстой. Тухайн үед НАСА агентлаг “Arthemis” төслийн хүрээнд хэд хэдэн сансрын хөлөг саран дээр буулгаад байх юм.
Багги нь бартаат замын хэт хөнгөн автомашины төрөл юм. Ийм төрлийн автомашин нь хаалттай кузовгүй тул шаардлагатай үед түргэн гарах, түрэх зэрэгт тохиромжтой. Баггийг АНУ-ын армийн тусгай анги нэгтгэлүүд саванна болон цөлийн нөхцөлд ашигладаг байна. Баггийг мөн “Apollo” нислэгийн үеэр мөн ашиглаж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )