НАСА саран дээр хүн буулгах хөтөлбөрөө нэг жилээр хойшлуулжээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 10

 

АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг сар руу хийх “Artemis II” болон “Artemis III” нислэгүүдээ нэг жилээр хойшлуулж байгаа тухай тус агентлагийн тэргүүн Билл Нелсон мэдээлжээ.

Ингэснээр, 1972 оноос хойш анх удаа саран дээр хүн буулгах хөтөлбөр хойшлогдож байна. Шинэ хуваариар сансрын нисэгчтэй сарыг тойрох “Artemis II” нислэгийг 2025 оны есдүгээр сар, саран дээр сансрын нисэгчдийг буулгах “Artemis III” нислэгийг 2026 оны есдүгээр сард үйлдэхээр товложээ. Нисэх багийн аюулгүй байдлыг хангах асуудал нислэг хойшлогдсон гол шалтгаан болжээ. “Orion” сансрын хөлгийн аюулгүй байдлын системийг турших явцад алдаа гарсан бөгөөд гэмтлийг засахад урт хугацаа шаардлагатай аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top