Японы сансар судлалын Space One хувийн компани таван хиймэл дагуул бүхий Kairos 3 пуужин амжилттай хөөргөлөө.
Пуужинг Вакаяма мужийн Кии сансрын нисэх буудлаас хөөргөсөн байна. Энэ нь тус пуужингийн загварыг хөөргөх дөрөв дэх удаагийн оролдлого бөгөөд өмнөх гурав нь цаг агаар болон техникийн шалтгаанаар бүтэлгүйтэж байсан билээ.
2024 оны гуравдугаар сард тус загварын пуужин хөөрснийхөө дараахан дэлбэрсэн бол мөн оны арванхоёрдугаар сард пуужин хөөрснөөс хойш 10 минутын дараа нислэгийг зогсоож байжээ.
Хатуу түлш хэрэглэдэг Kairos пуужин нь 18 м урт, 23 тонн жинтэй. Токио хотод төвтэй Space One компани тус загварыг 2018 оноос хойш хөгжүүлж байгаа бөгөөд 2030-аад онд жилд 30 ийм пуужин хөргөхөөр төлөвлөж байна. Илүү том хэмжээний хиймэл дагуулыг тойрог замд оруулах үүднээс пуужингийн хүчин чадлыг цаашид нэмэгдүүлэх юм.

Сэтгэгдэл ( 0 )