БНСУ сансрын гүрэн болохоор зорьж байна

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 11 сарын 27

 

БНСУ-ын ерөнхийлөгч Ли Жэ Мён “Нури” пуужинг амжилттай хөөргөсөнтэй холбогдуулан тус улс сансрын таван гүрний нэг болохоор зорьж байна гэж мэдэгджээ.

Пүрэв гарагийн 01.13 цагт хөөргөсөн пуужин тээвэрлэгч “Нури” дэлхийн тойрог замд хиймэл дагуулуудыг амжилттай гаргаснаар тус улсын сансрыг эзэмших түүхэнд шинэ хуудас нээсэн гэж Ли Жэ мён онцолсон байна. Түүний хэлснээр, БНСУ-ын сансрын судлалын түүхэнд анх удаа хувийн компани пуужинг үйлдвэрлэхээс авхуулаад хөөргөх үйл явцад оролцсон байна.

Анх удаа шөнийн цагаар хөөргөсөн нь гол хиймэл дагуул CAS500-3 нь туйлын туяаг судлах даалгавартай холбоотой аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top