Нарны аймагт гурван шинэ сар нээжээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 07

Японы Одон орон судлалын үндэсний төвийн эрдэмтэд Сүбарү дуран авайн тусламжтай нарны аймагт гурван шинэ сар нээжээ.

Тэнгэрийн ван гарагийн S/2023 сар аварга мөсөн гарагийн дагуулын тоог 28 болгожээ. Эл сарны голч нь найман км. Далайн ван гарагийн шинээр нээгдсэн хоёр хиймэл дагуулын (S/2002 N5) хамгийн тод нь 23 км диаметртэй ба гарагаа нэг тойроход есөн жил шаардагддаг байна. Далайн ван гарагийн хоёр дахь шинэ дагуулыг 2021 онд нээжээ. Ингэснээр Далайн ван гарагийн дагуулын тоо 16 болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top