Од хоорондын орон зайд “тэнүүлч” хар нүх илрүүлжээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 12

 

НАСА агентлагийн “Hubble” сансрын дуран авай од хоорондын орон зайд “өнчин” хар нүх байдгийг нотлох баримтуудыг дэлгэжээ.

Өнөөг хүртэл хар нүхнүүдийн массыг шууд бус аргаар тодорхойлдог байсан бол тус дуран авай “тэнүүлч” хар нүхний масс, байрлалыг нарийн тогтоосон байна. Олон сая жилийн өмнө бий болохдоо энэхүү хар нүх хэт шинэ одны дэлбэрэлтийн явцад түлхэц авч, сансрын аялалд гарчээ. Манай нарны аймагт тэнүүчилдэг хар нүхнүүд нарнаас дор хаяж 20 дахин их жинтэй асар том одод дэлбэрэх ховор үзэгдлийн дүнд үүсдэг байна.

“Hubble” 270 хоногийн турш хар нүх оддын өмнүүр гарч өнгөрөхийг ажиглаж, эрдэмтэд авсан бүх мэдээллийг нь боловсруулахад зургаан жил зарцуулжээ. Энэхүү объектын масс нь нарны массаас 1.6-4.4 дахин их гэнэ. Одон орон судлаачдын тооцоолсноор, энэхүү хар нүх 160 мянган км/ц хурдаар Тэнгэрийн заадсыг хөндлөн туулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top