Ирэх сард Бархасбадь манай гарагт хамгийн их ойртоно

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 23

 

Ирэх сарын 26-нд Бархасбадь гараг Дэлхий, нартай нэг шугамд орж, энэ үед тойрог замынхаа нартай хамгийн ойрхон цэгт ойртоно.

Энэ үзэгдлийг Бархасбадийн эсрэгцэл гэдэг ба ойролцоогоор 12 жилд нэг удаа тохиодог байна. Эл үзэгдлийн гол онцлог нь Бархасбадь гараг манай гарагт хамгийн ойр буюу 3.95 одон орны нэгжийн зайд ойртдог байна. Бархасбадь гараг манай гарагаас 588 сая км зайд оршдог. Их эсрэгцлийн үеэр Бархасбадь Загасны одны ордод байрлах аж.

Хамгийн сүүлд Бархасбадийн эсрэгцэл 2010 оны есдүгээр сарын 21-нд тохиож байсан бол дараагийн үзэгдэл 2034 оны аравдугаар сарын 1-нд болно гэж одон орон судлаачид тооцоолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top