Дэлхийн хамгийн хуурай цөлд цас оржээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 06 сарын 27

Дэлхийд хамгийн хуурайд тооцогддог Чилийн Атакама цөлд цас орсон тухай ALMA судалгааны төв мэдээлжээ.

Атакама цөлд 10 жилийн дараа цас орж, элсэн манхнууд цасанд хучигдсан байна. Атакама цөл нь Өмнөд Америкийн баруун эрэгт, Чилийн нутаг дэвсгэрт 1000 км сунаж тогтсон байгалийн ер бусын үзэсгэлэнт газар юм. Тэнд XV зуунаас хойш их хэмжээний хур тунадас ороогүй гэж үздэг бөгөөд жилд дунджаар 1 мм хур тунадас ордог байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu