Танин мэдэхүй | Салхи яагаад үлээдэг вэ?

Админ | Zindaa.mn
2024 оны 10 сарын 04

Салхи бол бидний үргэлж мэдэрдэг байгалийн үзэгдэл юм. Гэхдээ яагаад салхи үлээдгийг бид тэр бүр мэддэггүй. Салхийг үүсгэдэг гол зүйл бол агаарын температур.

Температурын өөрчлөлт яаж салхинд нөлөөлдөг вэ?

Температур солигдох үед агаар мандлыг бүрдүүлдэг хийнүүд сонирхолтой зүйл хийж эхэлдэг байна. Хий халах тусам атом, молекулууд илүү хурдан хөдөлгөөнд орж, дээш тархдаг. Ийм учраас буцалж буй усны уур үргэлж дээш чиглэдэг. Харин агаар хүйтрэх үед хийнүүдийн хөдөлгөөн удааширч, өөр хоорондоо нягтарч эхэлдэг. Хүйтэн агаар доошоо чиглэлтэй. Нар агаарыг халаадаг ч жигд бус байдаг. Нар дэлхийн янз бүрийн хэсэгт өөр өөр өнцгөөр тусдагаас гадна далай, уулс гээд газрын гадаргуу өөр өөр байдаг тул зарим газар илүү дулаан эсвэл хүйтэн байдаг. Агаарын температурын ялгаатай байдлаас үүдэн хийн хөдөлгөөн ч өөр байдаг тул өндөр даралтын бүс, нам даралтын бүс гэж бий. Өндөр даралттай газруудад агаар дахь хий нь илүү нягт байдаг бол нам даралттай бүсэд хий нь илүү тархсан бүтэцтэй байдаг.

Дулаан агаар илүү өндөр даралттай байдаг гэж та бодож магадгүй, гэхдээ үнэндээ эсрэгээрээ. Учир нь дулаан агаар дээшлэх тусам нам даралтыг доороо үлдээдэг. Хий нь өндөр даралттай бүсээс нам даралттай газар руу шилждэг. Даралтын зөрүү их байх тусам агаар өндөр даралтаас нам даралт руу илүү хурдан шилжих болно. Тэрхүү агаарын түрэлт бол бидний мэдэрдэг салхи юм. Яагаад салхи өндөр даралтаас нам даралт руу шилждэг вэ? Энэ бол байгальд тохиолддог үйл явц. Бүх зүйл үргэлж жигд тэгш байхыг эрмэлздэг. Үүнийг диффуз гэнэ. Хүмүүс хүртэл автобусанд суухдаа бүгд эхлээд нэг талын суудлуудыг эзэлдэг үү ? Үгүй л байх. Хүмүүс ч мөн адил аль болох таруу байхыг хүсдэг.

Х.Энхболд

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top