Сибирьд аварга тогоонууд хэрхэн үүссэнийг тогтоожээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 22

Сибирьд байгалийн хий дэлбэрсний улмаас уур амьсгал өөрчлөгдөхөд хүргэж, улмаар зөвхөн тус бүс нутагт байдаг асар том тогоонуудыг үүсгэсэн гэж Ослогийн их сургуулийн эрдэмтэд үзэж байна.

“EarthArXiv” порталд бичсэнээр, 2014 онд Сибирийн мөнхийн цэвдэгт 50 м гүн найман аварга тогоо илрүүлжээ. Эрдэмтэд тогоонууд олдсон Ямала болон Гыданск хойгийн хөрс 40 мянга гаруй жилийн өмнө хөлдсөн гэж таамаглаж байна. Хөрстэй хамт метан хийгээр баялаг далайн тунамал чулуулаг мөн царцаж, улмаар асар их нөөц байгалийн хий болж, хувирчээ. Эл байгалийн хий нь халж, мөнхийн цэвдгийг доороос нь хайлуулдаг байна. Уур амьсгалын өөрчлөлт мөнхийн цэвдгийг мөн дээрээс нь хайлуулжээ. Эл хоёр хүчин зүйл эцсийн бүлэгт метан хий цацагдах, дэлбэрэхэд хүргэсэн гэж эрдэмтэд дүгнэжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(43.242.243.234) 2024 оны 01 сарын 24

Яаж үүссэн нь тодорхойгүй гэчихээд юун дэлбэрсэн болчиховоо хэрэв Дэлбэрсэн бол мэдэгдэнэ биз дээ бөөн гал түймэр утаа тортог болно байлгүй дээ харин эсрэгээрээ иванууд байгалийн хийг их хэмжээгээр олзворлож байгаагаас болж нимгэн газраа цөмөрч байгаа гэвэл үнэнд илүү ойртох биз

0  |  1
Зочин(66.181.161.49) 2024 оны 01 сарын 23

Мөн аварга эд ээ.

0  |  0
к(139.5.216.253) 2024 оны 01 сарын 23

Манай улс ч бас цэвдэгтэй ш дээ, Хайлбал ингээд л баахан нүх үүснэ дээ

2  |  0
Top