Манай гараг удахгүй хоёр дагуултай болно. Хоёрдох сар нь туйлын жижиг ба хоёрхон сарын хугацаатай. Шинэ дагуул 10 м диаметртэй байх аж.
Ийм хэмжээтэй солир манай гарагт ойртох үедээ дэлхийн татах хүчинд автан, чиглэлээ өөрчилнө гэж эрдэмтэд онцолжээ. Ийм байдалтай тус солир манай гарагийг хоёр сар орчим дагах гэнэ. Арваннэгдүгээр сарын 25 орчим тус солир дэлхийн татах хүчнээс гарч, замаа цааш үргэлжлүүлнэ. НАСА агентлагийн эрдэмтдийн тооцоолсноор, 2024 PT5 солир 3.5 мянган км/ц буюу харьцангуй бага хурдтай нисэж байгаа тул манай гарагийн татах хүчний нөлөөлөлд орох аж. Тиймээс ирэх амралтын өдрүүдээс эхлэн 2024 PT5 солир дэлхийг хоёр сарын турш дагалдана. Ингэхдээ манай гарагийг бүтэн тойрохгүй гэж одон орон судлаачид онцолжээ.
Сэтгэгдэл ( 0 )