Энэ сарын 29-өөс 30-нд шилжих шөнө ер бусын тэргэл сар гарна гэж НАСА агентлаг мэдээлжээ.
Жилд 1-2 удаа тохиодог сард хоёр тэргэл сар гардаг үзэгдэл өнөө шөнө болох гэнэ. Ховор тохиодог учир энэхүү үзэгдлийг “хөх” сар гэж нэрлэдэг ба сарны өнгөтэй холбоогүй гэж НАСА агентлаг тодруулсан байна.
Одон орон судлаачдын ярьснаар, өнөө шөнө үзэгдэх тэргэл сар мөн “супер” сар аж. Өөрөөр хэлбэл, манай гарагт хамгийн ойрхон цэгт байрлана. Энэ үеэр сар илүү тод, илүү том харагддаг байна. Хамгийн сүүлд “хөх” сар 2021 оны наймдугаар сард үзэгдэж байсан бол дараагийнх нь 2024 оны наймдугаар сард тохионо.
Хөх сартай хамт Санчир гарагийг харах боломж нээгдэнэ. Санчир гараг онцгой тод харагдах байрлалд орох ч тус гарагийн бүслүүрүүдийг зөвхөн дуран авай эсвэл өндөр хүчин чадалтай дурангаар харах боломжтой.
Сэтгэгдэл ( 0 )