Ойрын саруудад “Ла Ниньа” байгалийн үзэгдлийг “Эль Ниньо” үзэгдэл сольж магадгүй хэмээн Дэлхийн цаг уурын байгууллагын албан ёсны төлөөлөгч Клэр Нюллис мэдэгджээ. Өөрөөр хэлбэл дэлхийд хэт халалт болно гэсэн үг.
Ирэх зун халуун байна гэж таамаглахад хэцүү. Учир нь цаг агаар тухайн бүс нутаг болон бусад хүчин зүйлсээс шалтгаалах аж. Гурван жил үргэлжилж, дэлхийн тодорхой бүс нутагт агаарын температур, хур тунадаст нөлөөлсөн Ла Ниньа /Испаниар бяцхан охин гэсэн утгатай/ үзэгдлийн дараа “Эль Ниньо” халуун уур амьсгал авчирна гэсэн дүгнэлтэд ДЦУБ хүрчээ. Энэ үзэгдлийн нөлөөллөөр 2026 он хүртэл дэлхий дээр хэт халалт дээд цэгтээ хүрэх магадлал 93 хувьтай байна гэж тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Петтери Таалас онцолжээ.