Цаг уур орчны шинжилгээний газраас өнөөдөр /2024.12.19/ Улаанбаатар хотын агаарын чанарын үзүүлэлтүүдийг хэрхэн хэмждэг талаар мэдээлэл өглөө.
Олон улсын стандартын дагуу хоногт гурван удаа агаарын чанарын хэмжилт хийдэг бөгөөд нийслэлийн хэмжээнд бохирдол хэмжих 19 станц ажиллаж байна. Агаарын чанарын түвшний хувьд өвлийн улиралд стандартаас давж, аюултай түвшинд хүрдэг бөгөөд улирлын чанартай бохирдлын хэмжээ харилцан өөр байдаг талаар дурдлаа.
Агаарын бохирдлын гол цикл нь өглөөний галлагааны цагаас эхлээд 14.00 цагийн орчимд бохирдол буурдаг боловч оройн галлагаа эхэлснээр дахин нэмэгдэж эхэлдэг.
Сэтгэгдэл ( 0 )