Лам багшийнхаа айлдсанаар замдаа үзсэн бүгдийг тогтоогоод Эрлэг номун хааныг “аргалж” асан Царцаа Намжил сүүлд баригдах шахахдаа аргагүйн эрхэнд “За хаантан минь Царцаа Намжил анхны удаа баригдсангүй, хоёр дахь удаагаа баригдсангүй, гурав дахиа аргагүй баригдлаа” гэж хэлдэг. Замбуулин хорвоо руу буцах шалтгаан болсон энэ үг яг одоо Х.Нямбаатарт зохилтой. Хүүхдийнхээ тансаглалаас болж Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн жил огцроход тэр Засаг даргын суудалтайгаа үлдсэн. Олон юм болж, болж ердөө хагас жилийн дараа Г.Занданшатар унахад тэр бас л суудалтайгаа үлдсэн. Гурав дахиа аргагүйн эрхэнд үнэнд гүйцэгдэж Н.Учрал түүнийг хавирч орхилоо. Нэгэн цагт “Залуу улстөрчдийн эталон” гэж тодорхойлж асан Н.Учрал түүнийг огцруулах нь цаг хугацааны асуудал байсан. Үүнийг Х.Нямбаатар ч мэдэж байсан байх. Гэхдээ амралтын өдөр, “улаан мах”-ны хэргээр хавираад унагаана чинээ санаагүй нь дамжиггүй.
Ер нь улс төрийн хувьд түүний дэмжлэг алсраад л байсан юм. Туулын хурдны замын төсөл гэнэт цохиод, цохихдоо олныг хамарсан акц болсон нь санамсаргүй тохиол биш. Ингээд Төрийн ордонд зөвхөн нэг төслийг нь онож цохоод “байцаасан”. Улс төрийн дэмжлэг алсраад л байсны шалтгаан. Ингээд түүний тойрон хүрээлэгчдийг барьж, хорьж эрх мэдлээ урвуулан ашигласан гэж буруутгаж эхэлсэн. Хуулийн алх өөрийг нь цохино гэдгийг л алсуур хэлээд байсан нь энэ. За тэгээд бродьюр, олон төслүүд гээд явж өгсөн. Сүүлдээ хийж буй бүх ажлыг нь хулгай гэж сэрдэн, сошиал хуудаснуудаар түүнийг л бөмбөгдөж эхэлсэн. Үүнийг уншигч та зүгээр нэг тохиолдол гэж бодож байна уу...
Гэхдээ амралтын өдөр, “улаан мах”-ны хэргээр хавираад унагаана чинээ санаагүй нь дамжиггүй.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал Хотын даргын халаа сэлгээг “намын талцал хагарал биш” гэж жишим ч үгүй хэлнэ лээ. Гэхдээ байна аа, “Буянт-Ухаа”-д даргаа яралзтал өргөөд тодруулахдаа намын талцал, хагарал нь шийдэгдээгүй байсан юм. Тиймдээ ч Хотын даргыг холио, солио хийхийг цаанаас нь шаардаад байсан хэрэг. Тэгээд ч гүйцэтгэх засаглалын тэргүүн Хотын даргаа хүчрэхгүй бол нам дахь улстөрийн дэмжлэг нь алсраад эхэлнэ. Тиймээс олсны үзүүрт буй үхрийг яаж ийж байгаад холдуулах нь Н.Учралд нэн чухал байсан нь үнэн. Уншигч та анзаарсан бол өнгөрсөн шөнөөс эхлээд “Социаль демократ” зүгээс Хотын дарга тодорч магадгүй гэх мэдээлэл сошиалд цуваад эхэлснийг анзаарсан уу. Н.Учрал өөрийнхөө фракцаас Хотын даргыг тавиад хөлөө бэхжүүлж авах гэсэн санаа цухалзаж байгаагийн шинж. Явж, явж цаана нь нэгдүгээр хүн ч байж мэдэх юм. Гэхдээ энэ бол хэрэгжихэд туйлын төвөгтэй асуудал. Ах нар нь анаад хэвтчихсэн, намынх нь талцал, хагарал хэзээ мөдгүй дахиж “дэлбэ” үсрэх дээрээ тулсан энэ цагт намынхаа балансыг хадгалах нь Н.Учралд хэрэгтэй. Тэгээд ч өчигдөр хуралдсан бүлгийн хурал дээрээ "Зогсоо" гэж үүрэг өгч байхад хотын дарга Х.Нямбаатар зогсоогүй байсан шүү дээ. Ингэхээр би яаж ажиллах юм. Залуу гишүүдээ битгий ингэж зовоо л доо..." гэсэн байна. Алсуураа түүнийг ах нар нь шоглох гээд байгааг мэдэрчихсэн л байгаа хэрэг. Ер нь түүнийг 2027 болон 2028 оны сонгуулиудад намаа хэрхэн удирдахаас түүний улс төрийн карьер хамаарна. Намаа ялагдуулбал улс төрөөс арчигдана. Арчигдахдаа хонгилоор ч чирүүлж болзошгүй.
Ийнхүү Ардын намын зодоон Хот дээр ирлээ. Намаа бутраачихгүйхэн шиг байх нь Н.Учралын нэн тэргүүний үүрэг.
Ийнхүү Ардын намын зодоон Хот дээр ирлээ. Намаа бутраачихгүйхэн шиг байх нь Н.Учралын нэн тэргүүний үүрэг. Нөгөөтээгүүр Х.Нямбаатар бол Ардын намыг орон нутгийн сонгуульд түүхэн ялалт байгуулсан хүн. Үнэмлэхүй олонх болсон нь түүнийг Хотын намын хорооны дарга байсан цаг үе дээр таарсан. Магадгүй түүний хот дахь “хөл” намын аппаратад ажиллахад хэрэг болж ч мэднэ. Шил, шилээ дарсан хоёр ч том сонгууль хүлээж байхад Х.Нямбаатар яагаад “Генсек” байж болохгүй гэж...

Сэтгэгдэл ( 0 )