Сүүлийн үед Нийслэлийн МАН-ын даргыг солих тухай мэдээлэл цахим орчинд цацагдсан. Тэгвэл Х.Нямбаатар МАН-ын удирдлагууд нийслэлийн намын хорооны даргаа өгөх ямар нэгэн шахалт үзүүлээгүй гэж мэдэгдлээ. Х.Нямбаатар хэлэхдээ “Намаас ямар нэгэн шахалт огт үзүүлээгүй. Би МАН-ын даргатай, Ерөнхий сайдтай, Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзсан. Ажлаа урагшаа харж хийцгээе, ирэх сонгуулиудад бэлдэе, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлье гэдэг асуудлыг л ярьсан” гэсэн юм.
Сануулахад МАН-ын Бага хурлын үеэр Нийслэлийн МАН-ын хорооны даргыг өөрчлөх гэж байгаа тухай мэдээлэл цацагдаж, түүний оронд Э.Бат-Амгаланг томилох тухай ч мэдээлсэн билээ.
ШУУД ҮЗЭХ:

Сэтгэгдэл ( 0 )