Х.Нямбаатар: Өнчин ишиг хулгайлсан ч хорих ялаар шийтгэнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 10

УИХ-ын чуулганы өнөөдөр /2020.01.10/-ийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нарын 24 гишүүнээс өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Сүүлийн жилүүдэд малын хулгайн гэмт хэрэг тасралтгүй өсөж байгаа төдийгүй энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж байгаа нь өөрийн үйдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулыг ухаарах боломж олгохгүй байна. Түүнчлэн олон тооны мал гэдэгт хорин дөрвөн бог, найман бодоор тооцож ял хүндрүүлж байгаа нь учир дутагдалтай  тул энэ төрлийн гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгах, зохицуулалтыг боловсронгуй болгох, бусдад ял завших боломжийг гаргахгүй байхаар хуулийн төсөлд тусгах нь зүйтэй гэж хуулийн төслийг боловсруулжээ.

Өнчин ишиг хулгайлсан ч гэмт этгээдэд зохих ял шийтгэлийг эдлүүлж, малын хулгайн гэмт хэрэгт зөвхөн хорих болон зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулдаг зохицуулалт оруулахаар хуулийн төсөл санаачлагч болон Ажлын хэсэг үзсэн талаар мөн тэмдэглэсэн юм. Эрүүгийн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд 8 бог, эсхүл 2 бодоос дээш мал хулгайлсан, мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн этгээдэд 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх, 1 бог хулгай хийвэл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр тусгасан байна.

Энэ талаар Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар “Энэ удаагийн хуулийн өөрчлөлтөөр өнчин ишиг хулгайлсан байсан ч хорих ялаар шийтгэнэ. Бусдын олон тооны мал хулгайлсан, бүлэглэсэн бол 2-8 жил хорихоор болж байгаа. Ганцаараа хулгайлсан тохиолдолд 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар хорино. Мал хулгайлахдаа портер машинаа ашигласан бол хүндрүүлсэн нөхцөлд тооцож, машиныг хураана” хэмээн тайлбарласан юм.


ШУУД ҮЗЭХ
 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(46.39.54.192) 2020 оны 01 сарын 10

Hulgaig demjeegvi hen ch demjideggvi. Harin hamgiin hulgaich nuhur unchin ishig gej yriad bhaar bur chimhej uzeh ym.

0  |  0
Zochin(46.39.54.192) 2020 оны 01 сарын 10

Hulgaig demjeegvi hen ch demjideggvi. Harin hamgiin hulgaich nuhur unchin ishig gej yriad bhaar bur chimhej uzeh ym.

0  |  0
Zochin(46.39.54.192) 2020 оны 01 сарын 10

Hulgaig demjeegvi hen ch demjideggvi. Harin hamgiin hulgaich nuhur unchin ishig gej yriad bhaar bur chimhej uzeh ym.

0  |  0
иргэн(203.91.117.8) 2020 оны 01 сарын 10

ШОРОН ХЭЦҮҮДЭХНЭЭ

0  |  0
ямбий(203.91.117.8) 2020 оны 01 сарын 10

ШОРОНГИЙН БАГТААМЖ ХЭЦҮҮ БОЛНО ДОО

0  |  0
ямбий(203.91.117.8) 2020 оны 01 сарын 10

ШОРОНГИЙН БАГТААМЖ ХЭЦҮҮ БОЛНО ДОО

0  |  0
Top