УИХ Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн баталж байгаа билээ.
Батлагдсан хуулиудын өөрчлөлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын өгсөн тайлбараас онцолж байна.
Х.НЯМБААТАР:
-Эрүүгийн хуульд заасан зарим төрлийн гэмт хэрэгтэй уялдсан зөрчлүүдийг Зөрчлийн хуульд оруулсан. Тухайлбал, ажлын байрны бэлгийн дарамт гэсэн ойлголт байдаг.
Ажлын байрны дарамт үзүүлсний улмаас бэлгийн харилцаанд орсон тохиолдолд хүчиндэх гэмт хэрэг гэж үзнэ.
Үйлдлээ үг хэлээрээ илэрхийлж, тэвчишгүй байдалд оруулсан асуудалд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй байгаа. Гэхдээ Зөрчлийн тухай хуульд оруулж, зөрчил гэж томьёолсон. Өөрөөр хэлбэл, ажлын байран дээр нь үг хэл, үйлдлээрээ дарамт үзүүлсэн этгээдийг Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авна. Энэ нь хүндрээд бэлгийн харилцаанд орсон тохиолдолд хүчиндэх гэмт хэрэг гэж үзэн, Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ.
Сэтгэгдэл ( 1 )
монгол ёс орчин үед гэмт хэрэг