Монгол Улс чөлөөт зах зээл бүхий эдийн засгийн харилцааны тогтолцоонд шилжээд даруй 30 гаруй жилийн нүүр үзэж байгаа боловч төрийн тогтолцоо гажуудсаны улмаас, эрх мэдлийг тэгш хуваарилах зарчим алдагдсан.
Үүний улмаас хяналтгүй, мэргэжлийн бус парламентад илүү их эрх мэдэл төвлөрч төрийн байгууламжийг тодорхойлох, түүний удирдлагын томилгоо хийх болон хууль тогтоох эрх мэдлийг хослон хэрэгжүүлж ирсэн.
Иймд хууль тогтоогчоос баталж байгаа хуулиуд нь чанаргүй, лоббинд автсан, улс эх орны нийтлэг эрх ашиг сонирхолд харшилсан агуулгатай гарах болсоор удаж байна. Энэхүү гажуудлыг засаж хоёр танхимтай парламентын тогтолцоог бий болгож, дээд танхим нь төрийн байгууламжаа тодорхойлж, томилгоогоо хийдэг, доод танхим нь хууль тогтоодог дэлхий нийтийн жишигт нийцүүлэх нь тун чухал юм. Үүнийг хийх Эрх мэдэлтэнгүүд нь хүсэхгүй, ард, олон нийтийн санал бодлыг сонсохгүй, төрд очвол “тэрбумтан болгодог” тогтолцоогоо хадгалах сонирхолдоо хөтлөгдсөөр байна.
Энэ том гажуудлын улмаас төрийн аль ч салбар саажиж, гажуудал үүсэж, шийдвэрлэх асуудал уул овоо мэт хуримтлагдсаар улс эх орны язгуур эрх ашиг, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх, хүний эрхийг зөрчиж үзэгдэл даамжирч байгаа талаар асуудал дэвшүүлсэн цуврал нийтлэлийг та бүхэнд хүргэхийг зорьж байна.
Энэ удаад Монгол улсад хуулиар халхавчлан, хуульд нийцсэн мэтээр өнгөлөн далдлагдах байдлаар, мөн авлигад идэгдсэн, ашиг сонирхол бүхий төрийн албан тушаалтнууд албан тушаалаа ашиглан хууль бусаар эрүүгийн хэрэг үүсгэх, дансыг нь хаах, үйл ажиллагааг нь зогсоох, дампууруулах байдлаар бусдын хөрөнгө булаахад оролцох зэрэг олон хэлбэрээр үйлдэгддэг өмчийн дээрэм буюу бизнес булаах, бусдын өмчийг булаадаг "Raider гэмт хэрэг", түүний хор уршгийн талаар товч өгүүлье.
Рейдерийн гэмт хэрэг: Бусдын өмчийг булаан авч эзэмдэх гэмт хэргийг “Рейдерийн гэмт хэрэг хэмээн олон улсад томьёолон нэрлэдэг." "Raider гэмт хэрэг" нь олон зууны түүхтэй, бусдын өмч, хувьцаа, компанийг булаах гэмт хэрэг бөгөөд Рейдер гэх ойлголт, гэмт үйлдлийг илэрхийлэх нэр томьёо XIX зууны эхээр үүссэн гэж үздэг.
Дайны үед байлдааны хөлөг онгоцууд сөргөлдөгч талынхаа худалдааны усан онгоцуудыг устгах, булаан авах ажиллагааг нэрлэж байжээ. Рейдерийн нөгөө нэг нийтлэг хэлбэр бол үйлдвэр, компанийг түүний удирдлага, өмчлөгчөөс булаан эзэмдэн авах гэмт үйлдэл юм.
Рейдер нь акц, хувьцаа бий болсон үеэс буюу эзэмшигчийн хүсэл зоригоос гадуур түүний компанийг булаах, эзэмдэн авах боломж бүрдсэн үеэс эрч хүчээ авч тэлэн дэлгэрсэн байдаг.
Рейдер нь компанийг болон аливаа бизнесийг булаан авах эрүүгийн гэмт аргын хувьд 1920-30 онд америкийн зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүд үүсэх үед Америкт үүссэн түүхтэй .
Корпорациудийг бохир аргаар нийлүүлж нэгтгэх түүх Америкийн бизнесмэн Джона Дейвисона Рокфеллерээс эхтэй. Тэрээр Рейдерын арга хэрэглэх замаар асар том нефтийн импери бий болгосон. Хожим нь 100 жилийн дараа нефтийн бизнесийг Америкийн төр хяналтандаа авч, “Стандарт ойл” компанийг шүүх татан буулгаж байсан түүхтэй
Барууны орнуудад бусдын өмчийг булаан авах буюу Рейдерийн гэмт хэрэг ХХ зууны дунд үес эрчимтэй өссөн бөгөөд ОХУ-д өөрчлөн байгуулалтын үеэр эхлэн бий болжээ. ОХУ-д Рейдерийн гэмт хэрэг түгээмэл бөгөөд одоо нийслэл болон томоохон хотуудаас орон нутаг руу шилжих төлөв байдал ажиглагдах болжээ . Рейдер гэж томьёолон нэрлэх бусдын өмчийг булаах үйлдлийн аргыг цагаан, саарал, хар гэж гурван хэсэгт ангилж үздэг. “ Цагаан” гэдэг нь өмчлөгчийн хүсэл зоригийн эсрэг боловч хуулийн хүрээнд гэж харагдахаар зохион байгуулсан булаалт, “Хар” гэдэг нь Эрүүгийн гэмт аргыг хэрэглэдэг булаалт: хуурамч бримт үйлдэх, айлган сүрдүүлэх, залилах, албан тушаалтныг худалдан авах гэх мэт. “Саарал” гэдэг нь Хууль ёсны үйл ажиллагаа болон гэмт хэргийн аргыг хослон хэрэгжүүлэх замаар булаахыг хэлнэ.
Харин 1990 оноос хойш бусдын өмчийг булаах /Рейдер/ гэмт хэрэг манай улсад бий болсон гэж үзэх үндэслэлтэй бөгөөд энэхүү гэмт үйлдлийн талаар Эрүүгийн хууль тогтоомжид өдий хүртэл тусгагдаагүй явж ирсэн байна.
Монгол дахь тохиолдлууд: Хуучин социалист орнуудын төрийн хяналтын тогтолцоо хэрхэн бүрэлдсэнээс шалтгаалан гадныхны нөлөө янз бүр байсан. Манай улс нэг танхимтай парламентын тогтолцоог сонгосон нь Монголын баялгийг хулгайлах, хуульд нийцүүлэн булаах гэсэн зарим гадныхны бодлогод таатай хөрс суурь болж улмаар хяналтгүй, мэргэжлийн бус Их хуралд лоббигоор нөлөөлөх болсон гэж үзэх үндэслэл бий. Иймээс, ашиг сонирхол бүхий гадаад дотоодын бүлэглэлүүд үгсэн хуйвалдаж \лоббидож\ улс эх орон, ард түмний язгуур ашиг сонирхолд харшилсан хуулиудыг ч гаргах болсон. Жишээ: Гадныхны шууд оролцоотой баталсан гэх 1997 оны ашигт малтмалын тухай хуулийг нэрлэж болно. Энэ хуулийн уршгаар Монголын төр, ард түмний баялгийг “тусгай зөвшөөрөл” гэх цаасаар халхавчлан “булаах” бизнесийг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бий болж төлөвшсөн гэж үзэж болно.Иймээс рейдерийн гэх бусдын өмчийг булаан авч эзэмдэх гэмт үйлдэл нийгэмд аюултай гэмт хэргийн хувьд улам төгөлдөржиж, тэлж, арга, хэлбэр нь шинэчлэгдэн дэлгэрэх төлөв байдал ажиглагдах болов.
Төрийн тогтолцоо түүний албан тушаалтнуудын үйл ажиллагааг хязгаарлах эрх зүйн зохицуулалт зөв байсан бол төрийн өндөр албан тушаалтан дураараа авирлах боломжгүй эрх нь хязгаарлагддаг, хууль тогтоомжийг дээдлэн хэрэгжүүлэх байсан.
Рейдер буюу хууль ёсны мэтээр харагдуулах замаар бизнес, өмч булаах энэ гэмт хэргийн олон арга хэлбэр байдаг бөгөөд зарим тодорхой жишээг толилуулья. Тухайлбал:
Харин хилсээр шалгагдсан хүмүүс бүгд цагаатгагдсан болохыг тэдний өмгөөлөгчөөр ажиллаж байсны хувьд миний бие мэдэх билээ
Нийгэмд үзүүлэх нөлөөлөл: Рейдерийн гэмт хэрэг нь эдийн засаг болон нийгэмд маш их хохирол учруулдаг. Жишээлбэл, хувийн хэвшлийн итгэлцлийг бууруулснаар гадаад болон дотоодын хөрөнгө оруулалт буурах, олон ажлын байр алдагдах, улсын төсвийн орлого багасах зэрэг нөлөөлөл үзүүлдэг. Мөн иргэдийн төр болон бизнесийн байгууллагуудад итгэх итгэлийг сулруулж, нийгэмд итгэлцэлгүй орчин бий болгодог. Энэ нь нийт эдийн засгийн хөгжилд сөрөг үр дагавар үүсгэдэг.
Шийдэл: Бусдын өмчийг булаах Рейдерийн гэх гэмт үйлдлийг таслан зогсоох арга зам нь МонголУлсад зарим хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах, эрх зүйн шинэчлэл хийх хэрэгтэй гэж үзнэ. Жишээлбэл, эрүүгийн хууль бусад холбогдох хуулиудад нэмэлт заалтууд оруулж, Рейдерийн гэмт хэргийг онцгой хүндэд тооцон хатуу шийтгэл оногдуулах, цагдаа болон шүүхийн байгууллагын хяналтыг сайжруулах талаар арга хэмжээ авах боломжтой. Мөн олон улсын зээл тусламж,хамтын ажиллагааг ашиглан энэ төрлийн гэмт хэргийн хяналт болон илрүүлэлтэд анхаарал хандуулж, тусгай нэгж байгуулсан ч болох юм.
Өдгөө бусдын өмчийг булаах аргаар эзэмдэн авах, үүнтэй төстэй гэмт үйлдлийн золиос болж байгаа олон иргэд компани байдаг бөгөөд энэ талаар нийтээр хэлэлцэн Эрүүгийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох,эрх зүйн онол, хууль хэрэглэх арга зүй, туршлагад тулгуурлан зохих зүйл заалт оруулах замаар ийм зохион байгуулалттай гэмт хэргээс сэргийлэх, түүнийг дагаж бий болдог хэлмэгдлээс хамгаалах талаар санал бодлоо хуульчид болон холбогдох бусад хүмүүстэй хуваалцах зорилгоор энэхүү сэдвийг толилуулж байна.
Хуульч, өмгөөлөгч Ц. Монгол
Сэтгэгдэл ( 1 )
Энэ Ц.Монгол гэж нэг эргүү өмгөөлөгч байх. Германд билүү нэг хэсэг сурсан гэсэн. Хагас дутуу ойлгосноо амьдралд буруу хэрэглээд гажуу буруу шиилсэн сүх шиг юм билээ.