Эрүүгийн 32 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 05 сарын 31

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 37 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 375 даалгавар бичгээр өгсөн байна.

Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 11 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар харьяа байгууллагуудад хоёр шаардлага тус тус бичиж хүргүүллээ.

Түүнчлэн мөрдөн байцаалтын 2915 хэрэгт хяналт тавьж, 32 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top