Техасын их сургуулийн эрдэмтэд том хотууд их хэмжээний хур тунадас татдаг болохыг тогтоожээ.
Эрдэмтдийн баг дэлхийн 1056 хотын 2001-2020 оны уур амьсгалын мэдээллийг шинжилжээ. Судалгаанд хамрагдсан хотуудын 60 гаруй хувьд хөдөө орон нутгаас илүү их хур тунадас орсон болохыг тогтоосон байна. Ингэхдээ тухайн нутгийн уур амьсгал халуун, чийгшил өндөр байх тусам хур тунадасны хэмжээ хүйтэн, хуурай нутгаас их байсан байна. Томоохон хотууд хөдөө, орон нутгаас илүү их хэмжээний хур тунадас татдаг нь хэд хэдэн шалтгаантай аж. Гол хүчин зүйлсийн нэг нь өндөр барилга, байгууламжууд салхи хааж эсвэл хурдыг нь сааруулдаг бөгөөд улмаар агаарын урсгал хотын төвд шилждэгтэй холбоотой гэж дүгнэжээ.
Гэхдээ энэ дүрэм үйлчлэхгүй тохиолдол ч бас бий. Хэрэв тухайн хот нам дор байрладаг бол хур тунадасны хэмжээ бага байдаг гэнэ. Тухайлбал ийм хотуудын тоонд АНУ-ын Сиэтл, Японы Киото, Индонезийн Жакарта хотууд ордог. Тиймээс хүчтэй аадар бороо ус нэвтрүүлдэггүй гадаргуутай хавсарсны улмаас гэнэтийн үер тохиох магадлал хотуудад илүү өндөр байдаг байна.
Сэтгэгдэл ( 0 )