Залуу Бархасбадь одон орон судлаачдыг гайхшируулав

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 23

 

АНУ-ын Калифорнийн технологийн их сургууль, Мичиганы их сургуулийн эрдэмтэд манай нарны аймгийн бүтэц үүсэхэд гол үүрэг гүйцэтгэсэн Бархасбадь гарагийн хувьслын эхэн үеийг судлахад дөхөм болох томоохон нээлт хийжээ.

Nature Astronomy сэтгүүлд бичсэнээр, тус гарагийн Амалтеи, Фива хоёр бяцхан дагуулын тойрог замыг шинжилсний дүнд анхны хатуу биет үүссэнээс хойш 3.8 сая жилийн дараа Бархасбадь гарагийн радиус одоо үеэс хоёр дахин урт, 2000 дэлхий гарагтай тэнцэх эзлэхүүн, одоогийнхоос 50 дахин хүчтэй соронзон оронтой байсныг тогтоожээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu