АНУ-ын Жон Хопкинсын их сургуулийн одон орон судлаачдын баг манай нарны аймгаас гадна оршдог маш хахир ширүүн нөхцөлтэй HD 189733 b гараг илрүүлжээ.
Хийн HD 189733 b гараг нь манай дэлхийгээс 64 гэрлийн жилийн зайд Оёдлын хэнгэрэг одны ордод байрладаг аж. Тус гараг өөрийнхөө наранд маш ойрхон байрладаг тул гадаргуу дээрх температур нь 925 °C хүрдэг байна. Ажиглалтаас үзвэл HD 189733 b гараг дээр хайлсан шилээр бороо ордог бөгөөд 800 км/ц хурдтай салхи салхилдаг байна.
Судлаачдын баг HD 189733 b гарагийн агаар мандлыг сансрын “James Webb” дуран авайгаар шинжлэхэд хийн аварга гарагийн агаар мандал хүхэрт устөрөгчөөр дүүрэн аж. Энэхүү өнгөгүй хорт хий нь муудсан өндөгний үнэртэй. Манай нарны аймгаас гадна хүхэрт устөрөгч ийм их хэмжээгээр илрэх нь ховор болохыг одон орон судлаачид онцолжээ. Хэдийгээр тус гараг амьдрал орших аргагүй уур амьсгалтай ч агаар мандал дахь хүхрийн нэгдэл нь амьд организм оршиход амин чухал нэгдэл гэнэ.
Сэтгэгдэл ( 4 )
Ugaasaa zindaa.m. iihen urgelj unen zoviig yridag gej boddog bi neg heden newsiin .mn dagdiin teren dund zindaa ordog\n
naad gargiig chin ilruuleed udkj bhgshdeee hudla2 yum shaahy HD 189733 b ingej haihaae 4jiliin onmoh gard irne shv
Yg notolgoo ni vnen ymu
Магадгүй хэдэн тэр бум жилийн дараа амьдрал үүсэх таатай гараг болж хувирч ч болох юм