АНУ-ын Массачусетсын технологийн их сургуулийн эрдэмтэд өөрийнхөө одын тойрог замд ууршдаг гарагийг илрүүлжээ.
“Astrophysical Journal Letters” сэтгүүлд бичсэнээр, эл сансрын ховор үзэгдлийг BD+05 4868 Ab гэсэн нэршил авсан бөгөөд дэлхийгээс 140 гэрлийн жилд Пегасус ордод байрладаг байна. Тус гараг есөн км үргэлжилсэн асар том тоосон сүүл үлдээдэг. Буд гарагаас бага, сарнаас том хэмжээтэй эл гараг 30.5 цагт улбар шар өнгийн бичил одыг тойрдог байна.
Гарагийн гадаргуу дээрх температур 1600 градус тул чулуулгийг халуун хайлмаг болгодог. Жижиг одоо тойрох бүрдээ тус гараг Эверест уулын жинтэй тэнцэх /350 тэрбум тонн/ жингээ хаядаг аж. Тус нээлтийг TESS сансрын дуран авайн тусламжтай хийжээ.
Эрдэмтэд BD+05 4868 Ab гараг нь тус одоос хол үүссэн ч ямар нэгэн сансрын биетийн нөлөөллөөр одоогийнхоо тойрог замд орсон байж магадгүй гэж үзэж байна. Эрдэмтдийн сонирхлыг ууршдаг материйн бүтэц татаж байна. Эрдэмтэд “James Webb” дуран авайн тусламжтай гарагийн сүүлийг нарийвчлан шинжлэхээр төлөвлөж байна.
Сэтгэгдэл ( 0 )