Нарны хэмжээ өмнө нь үзэж байснаас жижиг байх талтай гэсэн дүгнэлтэд Кэмбрижийн их сургуулийн одон орны физикчид хүрчээ.
1970-аад оноос хойш нар хэмээх одны радиус нь 695 990 км гэж үзэж байжээ. Харин 1990-ээд онд эрдэмтэд нарны бодит хэмжээ нь энэхүү үзүүлэлтээс 0.03-0.07 хувиар бага гэсэн таамаг дэвшүүлсэн байна. Тэд нарны гадаргуун долгионыг судалсны үр дүнд ийм дүгнэлтэд хүрч байжээ. Тэдний таамгийг саяхны судалгаа баталсан байна. Нарны бодит радиус нь 695 780 км ба диаметр нь 1 391 560 км. Хэдийгээр ялгаа нь бага ч ирээдүйн судалгаанд чухал ач холбогдолтой гэнэ. Учир нь нарны дотоод бүтцийн нарийн судалгаанууд алдаатай гарах магадлалтай аж. Түүнчлэн, хиймэл дагуул болон харилцаа холбоонд нөлөө үзүүлдэг соронзон шуургыг илүү нарийн тооцоолон мэдээлэхэд шаардлагатай аж.
Сэтгэгдэл ( 0 )