Дэлхий дээр “бичил нар” үзэгдэж байна

Я.Болор | Zindaa.mn
45 минутын өмнө

 

Дэлхий тойрог замынхаа нарнаас хамгийн алс цэгээр гарч байгаа учир энэ сарын 6-нд нарны харагдах голч хамгийн бага байна гэж одон орон судлаачид мэдээлжээ.

Дэлхий, нарны хоорондын зай жилд гурван хувиар өөрчлөгддөг байна. Даваа гарагт /2026.07.06/ манай гараг нарнаас хамгийн алс зай буюу 152 093 251 км алслагдах тул энэ өдөр нарны харагдах голч нь хамгийн бага буюу 31 өнцгийн минут, 21 өнцгийн секунд байх гэнэ.

Мэргэжилтнүүдийн тайлбарласнаар, гэрэлт од нэгдүгээр сарын эхэнд харагддагаасаа гурван хувиар жижиг мэт үзэгдэх аж. Нэгдүгээр сард дэлхий наранд хамгийн ойр тойрог замынхаа цэгт хүрдэг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top