Бид Нарансэвстэйн боомтыг нээх нэрээр Талын мэлтэсийн алтны орд руу шуналын харцаа унагааж байгаа тухай “Нарансэвстэйн боомт нэрээр Талын мэлтэсийн алт руу марш” /2024.11.06/-ны, “Талын мэлтэс рүү команд авсан Б.Тулга, О.Амгаланбаатар нарын хоршил эхлэв үү” /2024.11.07/-ны дугаарт тус тус нийтлэл дэлгэж, мэдээлэл хүргэсэн.
Энд байгаль экологи талаасаа ч өндөр эрсдэлтэй, эдийн засаг, геполетикийн хувьд ч ашиггүй гэдгийг баримтаар хүргүүлсэн. Харин энэ удаад БНХАУ-ын талд байгаа Манзуншань боомтын сэргэлт, тус улсын хэтийн төлөвлөгөөг хүргэхийг зорилоо. Өөрөөр хэлбэл, манай ихэс дээдэс боомт нэрээр алт руу дайрах гэж худал ярьж байгааг хүргэнэ.
Засгийн даалгавар авсан Боомтын сэргэлт хариуцсан сайд Б.Тулга, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар нарын хувьд “Нарансэвстэйн боомтыг нээж, Ази Европыг холбосон эдийн засгийн коридорыг бий болгоно” хэмээн тархи угааж байгаа. Энэ тухай өмнөх нийтлэлүүдээрээ хангалттай дурдсан учраас хойш тавин, БНХАУ-ын байр суурь, хэтийн төлөвлөгөөг аваад үзэхээр худал гэдэг нь мэдэгдэнэ.
Хятадын үндэсний стратегийн зорилтыг тодорхойлсон “БНХАУ-ын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх XIV таван жилийн төлөвлөгөө, 2035 он хүртэлх хэтийн зорилго”-д хэрхэн туссанаас тодорхой харагдана.
Тэгээд ч хятадууд өнөөдөр төлөвлөчихөөд маргааш нь мартаад өөр зүйл рүү явдаг бодлоготой улс биш. Тэгэхээр Гансу муж дэд бүтцийн хувьд шинэ таван жилийн болон дунд, урт хугацааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх “Хоёр коридор-Зургаан хүрд-10 зам” хөтөлбөр биелүүлэх зорилт тавьсан. Энэ нь баруун зүүн, умард өрнөдийг холбосон хоёр коридор, зургаан бүлэг хотуудыг холбосон хүрдэн сүлжээ байгуулахаар төлөвлөжээ. Тодотговол, 10 хотын дэд бүтцийг холбосон холболт хийнэ гэсэн үг.
Энэ бүхнийг хийж дуусгаад хамгийн сүүлд нь Мазуншань боомтыг Үймэн хоттой холбох төлөвлөгөөтэй аж. Эндээс харахад 2035 оныг лавтай хүлээх бололтой. Үймэн нь Манзуншань боомтод хамгийн ойр, 320 километрт байгаа хот шүү дээ.
Харин тус мастер төлөвлөгөөнд дурдаснаас харахад “Хил орчмын худалдааны инновац хөгжлийг хурдасгах, голлох боомтууд болон хил орчмын хотын дотоод, гадаадын харилцаа холбоог илүүтэй хөгжүүлнэ” хэмээн заахдаа “Лизы, Хар мөрөн, Тун гол, Хэйшязы аралд боомт байгуулах, Жилун, Жанмү, Мохань, Хуор Гуосы, Алшаа, Манжуур, Эрээн, Рүйли, Найрамдал боомт, Кхунжераб, Ганцмод, Сэхэ, Торугарт, Иркештам боомтыг шинэчилж сайжруулна” гэж нэрсийг нь тодорхой тусгажээ. Энд Манзуншань боомтын тухай нэг ч үг, үсэг алга.
Тэгэхээр хөгжлийн бодлого төлөвлөлтийн хувьд хамгийн сүүлд эрэмбэлэгдсэн боомтоор дамжин, Монгол Улс дэлхийд гарцтай болох уу. Ази Европыг холбосон эдийн засгийн коридорыг байгуулж чадах уу. Ийм харалган шийдвэр гаргаж байгаагийн цаана өнөөх л Талын мэлтэсийн алтны орд байгааг дахин дурдах шаардлагатай.
Учир нь БНХАУ төлөвлөж, Манзуншань боомтоо сэргээн худалдааны бүс болгохгүй бол бид Нарансэвстэйн боомтыг нээгээд ямар ч ашиггүй. Тэд Нарансэвстэйн боомтыг өөртөө ашигтай гэж үзвэл Манзуншань боомтыг дор нь сэргээгээд найр тавиад эхлэнэ. Гэтэл ойрын төлөвлөгөөндөө тусгаагүй.
Тэртээ тэргүй Говь-Алтай аймгийн Бургастайн боомтоор эрдэс баялаг зөөж байхад ашиг тус багатай боомтод анхаарал хандуулахгүй гэдгийг харж болно. О.Амгаланбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа “Нарансэвстэйн боомтыг нээснээр эрдэс баялаг зөөвөрлөөд зогсохгүй баруун бүсийг эд бараагаар хангана. Хүн тээвэр бий болохоос эхлээд бүхий зүйл бий болно” хэмээн залж байсан.
Бодит нөхцөл гэвэл монголчууд алс зэлүүд Манзуншань боомтыг үзэх гэж очихгүй. Тэндээс юу авах юм. Хятадууд төлөвлөөгүй учраас тэнд ямар ч худалдааны бүс байхгүй. Хамгийн ойр гэх 320 километрт байгаа Үймэн хотод очихгүй. Тэндээс юу авч, юу үзэх юм. Тэр тусмаа 1049 километрт байгаа Ланжу хотод очихгүй. Зардал чирэгдлээс эхлээд хол газар хэн явах юм. Нөгөө талаар хятадууд говь цөлд байгаа Нарансэвстэйн боомтыг үзэх гэж нааш ирэхгүй, 500 километрт байгаа Говь-Алтай аймгаас юу авах гэж ирэх юм. Ланжу-гаас гарлаа гэхэд бараг 2000 километр туулж ирэх газарт хэн ч зорчихгүй. Энэ утгаараа л үр ашиггүй, хүн зорчихгүй гээд байгаа юм. Тэгэхээр яах аргагүй боомт нэрийн цаана Талын мэлтэсийн алт л байна.
С.Баяр
Сэтгэгдэл ( 6 )
ANUSDI80955877
BOOWN YDAAN XXNO80955877
Маш сайн байна. Алт, алт. Алт энэ хулгайчдыг шөнө унтуулахгүй байгаа юмаа. Та бүхэнд баярлалаа. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөд бэлэн байна, би Алтайн хүн, бүх түүхийг мэднэ.
Маш сайн байна. Алт, алт. Алт энэ хулгайчдыг шөнө унтуулахгүй байгаа юмаа. Та бүхэнд баярлалаа. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөд бэлэн байна, би Алтайн хүн, бүх түүхийг мэднэ.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00