Монголын байгаль орчны иргэний зөвлөл, эрдэмтэн судлаачдын зүгээс Говь-Алтай аймаг, Нарансэвстэйн боомтыг нээхийг эсэргүүцэж, өнөөдөр (2024.11.05) Монгол Улсын Засгийн газарт шаардлага хүргүүллээ.
Тэдний зүгээс "Өчигдөр Ардчилсан намын бүлэг хуралдаж Нарансэвстэйн боомтыг нээх тогтоол гаргаад цааш нь өргөн барихаар болж байгааг эсэргүүцэж Засгийн газрын гишүүд болон УИХ-ын 126 гишүүнд бичиг хүргүүлэхээр болж байна. Ямар учраас боомтыг нээж болохгүй вэ гэхээр Нарансэвстэйн боомт Говь-Алтай аймгийн Их говийн дархан цаазат газрын А бүсэд байрладаг. Энэ бүсэд дэлхийд ганцхан Монгол улсад байгаа мазайлай, хавтгайн тархац нутагтай давхцаж байгаагаас гадна зам тавих бүсэд ан амьтдын ундаалдаг булаг шанд байрладаг" гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )