Эмч нарын өдөрт зориулан алтан гартай, бурхан сэтгэлтэй эгэл эмч нарын тухай сонирхолтой баримтуудыг сонирхуулж байна.
Өдөр бүр олон хүний амьдралыг өөрчилдөг, өвчтөндөө найдвар, эдгэрэл, тайтгарлыг авчирдаг эмч нартаа Эмч нарын өдрийн мэнд хүргэе.
- Ихэнх эмч нар ээлжээ солихоос зайлсхийдэг байна. Учир нь тэд “Болох ёстой л бол болно” гэж үздэг.
- Мэс заслын эмч нар мэс засал дуустал газарт унасан багажийг авдаггүй.
- Эмч нар төрөл садан, хамт ажилладаг мэргэжил нэгтнүүдээ эмчлэхгүй байхыг хичээдэг. Учир нь таагүй явдал тохионо гэдэг.
- Төрөх эмнэлэгт даваа гарагт хамгийн түрүүнд хүү төрвөл сайн гэж бэлгэшээдэг. Тэр долоо хоногт хүндрэл тохиохгүй гэж итгэдэг байна.
Cонирхолтой нээлтүүд
- Хүний тархи 4 терабайт мэдээлэл хадгалдаг бол ходоодны хүчил яс хайлуулах чадвартай. Ходоодны дотор хана 3-4 хоног тутам шинэчлэгддэг. Эс бөгөөс ходоод өөрөө өөрийгөө боловсруулах байсан. -Эмэгтэй хүний зүрх илүү олон цохилдог.
- Яагаад голдуу ядам хурууны өндөгнөөс цус авдаг вэ? Учир нь долоовор, дунд хурууг бодвол ядам хурууг ашиглах нь бага байдаг тул арьс нь нимгэн байдаг байна. Тиймээс зүүгээр цоолоход бага өвддөг байна. Чигчий болон том хуруу сарвууны бүрхүүлтэй шууд холбоотой байдаг учир цус авах явцад халдвар орвол гар бүхлээрээ халдварладаг байна.
- Хүнд олгой хэрэгтэй юу? Өнгөрсөн зуунд зарим орнуудад олгой хагарахаас сэргийлэх хүүхэд байхад нь олгойг заавал авдаг байжээ. Харин саяхнаас олгой нь ач холбогдолгүй эрхтэн биш болохыг тогтоосон байна. Микроорганизмын нэг төрлийн орогнох “газар” болох олгой нь хүний дархлааны тогтолцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Өвчний улмаас гэдэсний бичил орчин дахь ашигтай бактериуд үгүй болоход олгойноос нэмэлт хүч гарч ирдэг. Нөгөө талаар, орчин цагийн анагаах ухаан гэдэсний бичил орчныг сэргээх эм, бэлдмэл бүтээсэн тул олгойны ач холбогдол буурчээ.
- Өнөөдөр гоо сайхны мэс засал ихээхэн түгээд байгаа билээ. Анх Энэтхэгийн эмч нар МЭӨ 6-р зуунд нэвтрүүлсэн байна. Тухайн үед гэмт хэрэгтнүүдийн хамрыг тасдаж шийтгэдэг байсан тул эмч нар мэс засал хийн, хамрыг нь сэргээдэг байжээ.
Сэтгэгдэл ( 0 )