Мэргэжлээс шалтаалах өвчний эмч нарт хүндэтгэл үзүүлэв

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 30

Өнөөдөр “Дэлхийн Эмч нарын өдөр” тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан ХНХЯ-ны Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат, Эмнэлэг хариуцсан дэд захирал Л.Зоригт нар Мэргэжлээс шалтаалах өвчний эмч нараа хүлээн авч уулзан баяр хүргэжээ. Энэ үеэр хөдөлмөрийн эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлст үр бүтээлтэй ажиллаж, шагнагдсан эмч нарынхаа шагналыг гардуулан өгсөн байна.

Эрүүл мэндийн яамны "Жуух бичиг"-ээр

- Ц.Цэнд-Аюуш Эрүүл ахуйч

- Ц.Сансарцэцэг Эмчилгээ чанарын менежер

- Ц.Бадамцэцэг Дотор радиологийн эмч

- Б.Рэнцэндулам  Химич,

Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан

- О.Мөнхбат Уламжлалт нөхөн сэргээх эмчилгээний эмч

-Эрүүл мэндийн 100 жил ойн медаль

-Н.Шийтэр Дотор-элэг цөс судлалын эмч

-Д.Одонцэцэг-Арьс харшлын эмч

-Д.Батөлзий-Хордлогын эмч

-Б.Насанжаргал-Рентгений эмч

-Л.Мөнхцэцэг-Рентгений эмч

-Г.Отгонжаргал-Лаборант

-Ш.Бэлэг-Лаборант

-О.Отгонтогтох-Ариутгагч бага эмч

-Ц.Оюун-Мэдрэлийн эмч

-До.Болормаа-Чих хамар хоолойн эмч

-Х.Цэрэнпагма- Чих хамар хоолойн эмч

-Да Болормаа-Дүрс оношлогооны эмч

-Т.Анхилмаа- Дүрс оношлогооны эмч

Дашрамд тодруулахад, энэхүү өдөр нь анх 1933 оны гуравдугаар сарын 30-ны өдөр Америкийн нэгдсэн улсад тэмдэглэж эхэлсэн түүхтэй ч 1990 оны гуравдугаар сарын 30-ны өдрөөс албан ёсоор “Үндэсний эмч нарын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top