АНУ, Австри, Канад зэрэг орны одон орон судлаачдын олон улсын баг Дэлхийгээс 280 гэрлийн жилийн зайд байрлах WASP-43b гараг илрүүлжээ. Энэхүү гарагийг цаг агаарын эрс тэс нөхцөл байдал эрдэмтдийн сонирхлыг татсан байна.
“Nature Astronomy” сэтгүүлд бичсэнээр, манай нарны аймгаас гадна орших WASP-43b нь халуун хийн аварга гарагт хамаарна. Хэмжээгээрээ Бархасбадь гарагтай дүйцэх WASP-43b массаар хоёр дахин хүнд. Өөрийнхөө галактикийн “нартай” ойрхон байрладаг тул гарагийн эргэлтийг нь нарнаас ирэх асар хүчтэй давлагаа блоколдог тул аварга гарагийн нэг тал нь “нар” руу харсан бол нөгөө талд нь мөнхийн харанхуй ноёрхдог. Нар руу харсан тал нь 1260 °C хүртэл халдаг. Агаарын температурын асар их ялгааны улмаас WASP-43b гараг дээр салхины хурд 9000 км/ц-т хүрдэг байна. Өөрөөр хэлбэл манай гарагийн агаар мандал дахь дууны хурднаас долоо дахин илүү. Тус гарагийн уур амьсгалын нөхцөл байдлыг тодорхойлохын тулд эрдэмтэд “James Web” дурайн авайг ашиглажээ.
Сэтгэгдэл ( 0 )