Энэтхэг Азид анхны шингэн тольтой дуран авай бүтээжээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 10

 

Ази дахь анхны шингэн тольтой одон орны дуран авайг Энэтхэгт бүтээжээ. Энэтхэгийн Хималайн нуруунд 24500 м өндөр байрлуулсан дуран авайн тусламжтай солир, сансрын хог хаягдал болон бусад сансрын биетүүдийг ажиглах юм. Дуран авайг энэ оны аравдугаар сараас эхлэн шинжлэх ухааны зорилгоор ашиглаж эхэлнэ гэж “The Indian Express” хэвлэлд онцолжээ. Дөрвөн м апертуртай, мөнгөн ус бүхий эргэлддэг тольтой “International Liquid Mirror Telescope / ILMT /” дуран авайг Арьябхаттын нэрэмжит ажиглалтын шинжлэх ухааны судалгааны төвийн “Девастхал” одон орон судлалын төвийн бүсэд байрлуулсан байна.

“ILMT” дуран авай нь шингэн тольтой дэлхий дээрх одон орон судлалын зорилгоор ашиглагдаж буй цорын ганц  дуран авайгаар одоогоор тооцогдож байна.

Девастхалыг одон орны ажиглалт явуулахад хамгийн тохиромжтой газар гэж үздэг хэмээн Арьябхаттын нэрэмжит ажиглалтын шинжлэх ухааны судалгааны төвийн захирал Дипанкар Банержи дурджээ. Олон улсын хэмжээний энэ төхөөрөмжийг Арьябхаттын нэрэмжит ажиглалтын шинжлэх ухааны судалгааны төв, Бельгийн Астрофизик, геофизикийн хүрээлэн, Канадын Ванкувер, Их Британийн Колумбиа, Лаваль, Монреал, Торонто, Йоркийн одон орны их, дээд сургуулиуд, Польшийн Познанийн одон орон судлалын төв, Узбекистаны Шинжлэх ухааны академийн одон орон судлаачид хамтран бүтээжээ. Төслийн гол санхүүжилтийг Канад, Бельги улс хариуцсан бол Энэтхэгийн тал дуран авайн ашиглалт, техникийн үйлчилгээг хариуцах гэнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн (202.21.108.51) 2022 оны 06 сарын 10

Юу ч хийж чаддагүй үхэр монголчууд яана даа яана

1  |  0
Top