.jpg)
Аравдугаар сарын 24-нөөс 31-ний хооронд CS2-ын 16 баг Румын улсын нийслэл Бухарест хотод нийт 1,250,000 ам.долларын мөнгөн шагнал болон клубүүдэд олгох урамшууллын төлөө өрсөлдөнө. Бүх тоглолт PGL Studio-д явагдах бөгөөд 1xBet Монголын цахим спортын шинжээчид аваргын төлөө өрсөлдөх гол фаворитуудыг онцолж байна.
Team Vitality
Vitality баг зуны хамгийн томоохон хоёр тэмцээн болох IEM Cologne Major 2026 болон Esports World Cup 2026-д хагас шигшээд шалгарч чадаагүйн дараа зарим шинжээч тус багийг 2026 оныг амжилттай өндөрлүүлэх боломжгүй гэж үзэж байв. Гэвч багийн ахлагч apEX болон дэлхийн шилдэг AWP тоглогч ZywOo нар эргэн хүчээ авч, StarLadder StarSeries Fall 2026 болон ESL Pro League Season 24 тэмцээнүүдэд түрүүлж чадсан юм.
Энэ удаагийн тэмцээнд apEX-ийн оронд түр орлон тоглогч jL оролцож байгаа хэдий ч Team Vitality аваргын гол фаворит хэвээр байна. Тус баг өвлийн Major тэмцээний өмнө бэлтгэлээ сайтар базааж байгаа нь илт бөгөөд анхны хүүхдээ өлгийдөн авах гэж буй ахлагчийнхаа төлөө аваргын цомыг өргөхийг хүсэх нь гарцаагүй.
Team Spirit
Зуны сүүл, намрын эхээр Spirit баг Vitality-ийн уналтыг ашиглан Esports World Cup 2026 болон BLAST Open Porto 2026 гэсэн хоёр томоохон тэмцээнд дараалан түрүүлсэн юм. Гэвч үүний дараа багийн байдал бага зэрэг хүндэрч, туршлага багатай тоглолтын удирдагч magixx, тогтворгүй тоглолт үзүүлж буй AWP тоглогч sh1ro, мөн өөртөө итгэх итгэл дутмаг байгаа rifler тоглогчид болох zont1x болон tN1R нар шүүмжлэлд өртөх болсон.
Гэсэн хэдий ч Spirit багт тэдний гол давуу тал болох “donk-ийн хүчин зүйл” бий. Залуу од donk нь нэг раунд, бүхэл бүтэн мап, цаашлаад тоглолтын үр дүнг ч ганцаараа шийдвэрлэх хэмжээний ур чадвартай тоглогч юм. Багийн нөхөд нь хангалттай дэмжлэг үзүүлж чадвал Spirit ямар ч тэмцээнд түрүүлэх боломжтой.
PGL Masters Bucharest 2026-д түрүүлэх эсэх нь голчлон бусад тоглогчдын үзүүлэх тоглолтоос шалтгаална.
The MongolZ
Жилийн өмнө 1xBet брэндийн албан ёсны түнш The MongolZ дэлхийн чансааг тэргүүлж байсан бол өдгөө бүрэлдэхүүнээ шинэчлэн, дахин хүчирхэгжих үе шатандаа явж байна. Шинэчлэлийн энэ үед ч тус баг Азийн бүсийн Valve Regional Standings (VRS)-ийн чансааны тэргүүлэх багуудын нэг хэвээр байгаа нь PGL Major Singapore 2026 тэмцээнд урилгаар оролцох боломжийг нь хадгалж байна.
Удахгүй болох тэмцээний өмнө багийн хамгийн чухал зорилго бол шинээр элссэн “nin9”-г бүрэлдэхүүндээ бүрэн нэгтгэх явдал юм. Тэрбээр 2018 онд одоогийн дасгалжуулагч maaRaa-тай хамт The MongolZ багт тоглож байсан ч өнөөгийн бүрэлдэхүүнтэйгээ бүрэн зохицох шаардлагатай хэвээр байна.
Бухарестыг зорихоосоо өмнө манай баг 1win Private Club Season 2 хэмээх харьцангуй жижиг тэмцээнд оролцоно. Энэ нь шинэчлэгдсэн бүрэлдэхүүнд багийн уялдаа холбоогоо сайжруулах боломж олгох юм.
Мөн гэнэтийн хүчин зүйл ч чухал үүрэгтэй. Одоогийн байдлаар The MongolZ-ийн тоглолтод бэлтгэх өрсөлдөгчдөд амаргүй байгаа бөгөөд энэ нь манай баг ямар ч өрсөлдөгчийг буулган авах, тэр ч байтугай таатай сугалаа таарвал бүхэл бүтэн тэмцээнд түрүүлэх боломжтой гэсэн үг юм.
NAVI
Нэгэн цагт домогт баг гэгдэж байсан NAVI сүүлийн саруудад эрс уналтад орж, IEM Cologne Major 2026 тэмцээний плей-оффын шатанд шалгарч чадаагүй юм. Тус баг хамгийн сүүлд хавар IEM Atlanta 2026 тэмцээнд түрүүлсэн бөгөөд одоо тэдний “Born to Win” буюу “Ялахын төлөө төрсөн” гэсэн уриа “Born to Lose” буюу “Ялагдахын төлөө төрсөн” болон хувирах шахаад байна. Багийн нөхцөл байдал маш хүндэрч, VRS чансаа нь ихээхэн буурсан тул NAVI түүхэндээ анх удаа Major тэмцээнд оролцох эрхээ авч чадахгүй байх эрсдэлтэй тулгарчээ.
Rifler тоглогч b1t-ийг Falcons багт шилжиж магадгүй гэсэн яриа гарахын зэрэгцээ тэрбээр дараалсан ялагдлуудад сэтгэл дундуур байгаа болон багийн одоогийн бүрэлдэхүүн задрах боломжтой тухай таамаг ч өрнөж байна.
Тэгвэл NAVI яагаад энэ тэмцээний фаворитуудын нэг хэвээр байна вэ? Учир нь тэдний хувьд одоо алдах зүйл бараг үгүй болсон. Тиймээс тоглогчдын хүсэл эрмэлзэл, ялалтын төлөөх тэмүүлэл туйлын өндөр байгаа бөгөөд сэтгэл зүйн тэсвэр хатуужил, шийдэмгий байдлынхаа ачаар илүү хүчтэй өрсөлдөгчдийг ч буулган авах боломжтой.
Aurora Gaming
Энэ жагсаалтын сүүлийн байрыг ESL Pro League Season 24 тэмцээний их финалд шалгарсан MOUZ эсвэл IEM Cologne Major 2026 тэмцээний дэд аварга болсон FURIA багуудын аль нэг нь эзэлж болох байв. Гэвч сүүлийн үеийн тэмцээнүүдэд Aurora Gaming онцгойрч чадсан юм.
Jimpphat болон kyxsan нар бүрэлдэхүүнд нь нэгдсэнээс хойш Туркийн үндсэн бүрэлдэхүүнтэй тус багийн тоглолт эрс сэргэж байна. ESL Pro League Season 24 тэмцээний хэсгийн шатанд Aurora баг FURIA-г буулган авч, улмаар гуравдугаар байрын төлөөх тоглолтод Team Spirit-ийг хожсон. Хэрэв тэд энэ эрч хүчээ хадгалж чадвал PGL Masters Bucharest 2026 тэмцээний аваргын төлөө өрсөлдөх бүрэн боломжтой.
Сингапурын Major тэмцээнд оролцох урилгууд олгогдохоос өмнөх хамгийн сүүлийн Tier-1 тэмцээний сонирхолтой тоглолтуудыг бүү алдаарай.

Сэтгэгдэл ( 0 )