Шашны Их Сургуулийн Урлахуй Ухааны тэнхим Бурханч лам Г.Пүрэвбатын нэрэмжит боллоо

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 25

Монголын Бурханы Шашны Их Сургуулийн Урлахуй Ухааны тэнхим нь Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Бурханч лам, доктор (Ph.D), гэвш Г.Пүрэвбат ламын нэрэмжит боллоо.

Энэхүү нэрэмжит тэнхимийн албан ёсны нээлтийн ёслолын үйл ажиллагаанд МБШТ–Гандантэгчэнлин хийдийн хансүр, хамба номун хан, гавж Д.Чойжамц, дэд хамба,гавж С.Гантөмөр, Да лам Х.Бямбажав, МБШИС-ийн ректор М.Ганхуяг тэргүүтэй лам хуврагууд оролцон тууз хайчилж үг хэллээ.

Мөн уг арга хэмжээнд Г.Пүрэвбат ламын гэр бүлийнхэн, үр хүүхдүүд, ах дүүс, урлахуйн ухааны зүтгэлтнүүд, шүтээн урлаачид хүрэлцэн ирж оролцон, түүний урлахуйн ухаанд оруулсан үнэт хувь нэмрийг дурсаж, нэрэмжит тэнхим байгуулагдсанд гүн талархал, баярын сэтгэгдлээ илэрхийллээ.

Энэхүү тэнхим нь Г.Пүрэвбат ламын ур ухаан, сэтгэл зүтгэл, соёл урлагийн өвийг хойч үед өвлүүлэн уламжлуулах, судлан хөгжүүлэх эрхэм зорилготой юм.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
О(202.126.91.218) 2025 оны 10 сарын 26

Өө тийм үү\n

0  |  0
А(103.229.121.47) 2025 оны 10 сарын 26

Бурханч лам өөрөө санаачлан байгуулсан бх шүү

0  |  0
О(66.181.185.158) 2025 оны 10 сарын 25

Сайхан санаачлага гаргасан байна.

1  |  0
зориг(66.181.183.34) 2025 оны 10 сарын 25

сайхан мэдээ байна аа

1  |  0
Top