Билгийн тооллын XVII жарны “Хилэнт-Эх” хэмээх модон луу жил удахгүй гарч, монголчууд уламжлалт Цагаан сарын баяраа тэмдэглэх гэж байна.
Монголчууд Шинийн нэгний өглөө зүг, мөрөө гаргаснаар тухайн жилийнхээ барцад саадыг арилгалаа хэмээн үздэг учраас зүг мөрийн зурхайг чухалчилдаг.
Ийнхүү зүг мөр гаргахдаа цог хийморийн зүг рүүгээ гарч, буян хишгийн зүгээс ирдэг. Хэрэв цог хийморийн зүгт хар нохойн ам тохиох аваас хийморийн зүг рүүгээ бус, эмийн зүг тийш гарч буян хишгийн зүгээс ирдэг учиртай. Хар нохойн ам нь жил болгон тогтмол нэг зүгт байдаггүй бөгөөд ямар жил урган гарч байгаагаас хамаарч "Огторгуйн хар нохойн ам" дараах байдлаар зүг чиг нь өөрчлөгдөг.
Энэ жилийн тухайд буюу “Хилэнт эх” хэмээх модон луу жилд өмнөх хоёр жилийн зүүн зүг байсан хар нохойн ам өөрчлөгдөж зүүн урд зүгт шилжиж байна. Тиймээс луу жилд гал суудалд суусан хүмүүс зүүн урд зүгт зүгээ гаргахгүй, эмийн зүг буюу хойд зүгт зүг мөрөө гаргаарай.
“МАНБА ДАЦАН ХИЙД”-ИЙН ЗУРХАЙЧ Д.САЙНСАЙХАНЫ ХАР НОХОЙН АМЫГ ТООЦОН ГАРГАСАН "ХИЛЭНТ ЭХ" ХЭМЭЭХ МОДОН ЛУУ ЖИЛИЙН ЗҮГ МӨР ГАРГАХ ЗУРЛАГА, СУУДЛЫН ЗАСАЛ
Сэтгэгдэл ( 0 )