Өнөөдөр буюу аравдугаар сарын 23-ны өдөр бурханы шашинтан бүгдээрээ эхийн ачийг хариулах өдөр хэмээн үзэж эцэг эхийгээ баярлуулах, аав ээжийн ачийг санах, тэднийгээ тэтгэх үйлүүдэд шамдддаг байна.
Энэ өдөр Гандантэгчлэн хийд дээр дараах үйл ажиллагаануудыг зохион байгуулна. Үүнд:
Энэ өдрийг угтаад өнөөдрөөс эхлээд гурав хоногийн хугацаанд сүсэгтэн олон нийтээрээ эцэг эх тэргүүтэй эх болсон зургаан зүйл хамаг амьтны сайн сайхны төлөө маань унших зан үйлүүд явагдаж байна.
Бурхан багшийн намтар үйлсийг лагшин мэндэлсэн дүйчин өдрөөс нирваан дүрийг үзүүлэх хүртэл нийтдээ онцгой 12 үйл явдал тохиолдсон гэдэг. Тэдгээрийн дотроос дөрөв нь онцгойд тооцогддог.
Бурхан багшийн лагшин мэндэлсэн, номын хүрдийг эргүүлсэн, гэгээрлийн хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн эхийн ачийг хариулсан эдгээр дөрөв юм.
Сэтгэгдэл ( 0 )