Өнөөдөр зулын 25-ны дүйчэн өдөр тохиож байна

Я.Болор | Zindaa.mn
6 цагийн өмнө

Өвлийн эхэн сарын 25-ны энэ өдрийг монголчууд эртнээс тэмдэглэж ирсэн билээ.

Энэхүү өдөр нь Манзушир бурхны хувилгаан хэмээн алдаршсан Богд Зонхова ламын дүйчэн өдрийг дурсан хүндэтгэх онцгой өдөр юм. Манзушир бурхан бол билиг оюуны бэлгэ тэмдэг бөгөөд амьтны тусын тулд хүний дүрээр бууж мэндэлсэн нь Богд Зонхова лам хэмээн үздэг.

Мөн оюун ухааныг хөгжүүлж, билиг төгөлдөр болохын бэлгэдэл болгон зул өргөдөг уламжлалтай. Зулын гэрэл харанхуйг арилган гийгүүлдэгтэй адил бэлгэшээж, мунхагийн харанхуйг тайлж, оюуны гэгээ, ухааны гэрлийг дэлгэрүүлэхийг ерөөж зул өргөдөг нь энэхүү өдрийн гүн утга юм.

Богд Зонховын дүйчэн өдөр буюу Зулын 25-ны өлзийт сайн өдрийг тохиолдуулан МБШТ – Гандантэгчэнлин хийдийн тэргүүлэгч, гавж Д.Нямсамбуу олон нийтэд зориулсан “САНАМСАРЫН БЯСАЛГАЛ” хичээлийг айлдана.

Орчин цагийн амьдралын хэмнэл дунд сэтгэлээ төвлөрүүлж, ухаарал, анхаарлаа төгөлдөржүүлэх онцгой боломж ийнхүү бүрдэж байна.

Хаана: Батцагаан цогчэн дуган

Хэзээ: 12 сарын 14- нд 16:00 – 17:00

Сүсэгтэн олон та бүхнийг энэхүү утга төгөлдөр номын хичээлд өргөнөөр оролцохыг урьж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top