Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж НАСНЫ АВШИГ хайрлана

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 03 сарын 06

Монголын Бурхны Шашины төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, 30 дахь хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж гуравдугаар сарын 8-ны өдөр буюу хаврын тэргүүн сарын шинийн 9-ний билэгт сайн өдөр Батцагаан цогчэн дуганд сүсэгтэн олондоо зориулан “Насны авшиг” хайрлах гэж байна.

Насны авшиг нь амьдралын урт удаан буян хишигтэй байхыг бэлгэдэн, эрүүл саруул, өлзий хутгийг дээдлэхийн төлөө сахил санваар хүртэх авшиг юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu