МБШТ- Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам Д.Жавзандорж албаны бусад хүмүүстэй Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Габит Койшибаевыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Элчин сайд Габит Койшибаев Казахстан Улсад уламжлал болгон зохион байгуулагддаг Дэлхийн уламжлалт шашны удирдагчдын VIII чуулга уулзалт-д оролцох Казахстаны Ерөнхийлөгчийн урилгыг тэргүүн их хамба ламд гардуулан өглөө. Энэхүү нэр хүндтэй чуулга уулзалт нь дэлхийн олон шашны төлөөллийг нэгтгэн, нийт 50 гаруй орны 100 гаруй төлөөлөгчийг хамардаг томоохон арга хэмжээ юм.
Талууд хоёр орны шашин, соёлын харилцааг хөгжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов.
Сэтгэгдэл ( 0 )