Гандантэгчэнлин хийдийн төв талбайг байгалийн чулуун хавтангаар шинэчилж, тохижууллаа

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 07 сарын 09

Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байрлах Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн төв талбайн засвар шинэчлэлт, тохижилтын ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ зураг төслийг боловсруулж, “Дабль пирамид констракшн” ХХК ажлыг гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас захиалагчийн хяналт тавьж ажиллалаа. Төв хийдийн урд нийт 8400 ам.метр талбайг байгалийн чулуун хавтангаар шинэчилж, 820 ам.метрт нь ногоон байгууламж урлаж, иргэд амарч суух сандал, гэрэлтүүлэг, хогийн сав, хашлага хайс, шатыг шинэчиллээ. Ингэхдээ талбайн төв хэсэгт монголчуудын эрт үеэсээ хэрэглэж ирсэн хүний амьдралын ямагт мөнх, үргэлжийн хөдөлгөөн, өлмий бат оршихуйн бэлгэдэл алхан хээг тойруулан урлаж, түүний дотор талд өсөн дэвжин мандан бадрахын бэлгэдэл зоосон хээг урлажээ. Энэ хэсэгт цам харайх бүжиг хийдэг байхаар төлөвлөжээ.

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд Улаанбаатар хотод байгаа түүх, соёлын хосгүй дурсгал төдийгүй Монголын уламжлалт шашин, соёл, гүн ухааныг хадгалан түгээх чин ариун үүрэгтэй. Монголчуудын ёс суртахуун, нигүүлсэл, энэрэл хайраа даатган түгээх оюун санааны тулгуур болдог. Иймдээ ч хуримаа хийж буй хосууд, аялагч жуулчдын заавал очих газруудын нэг нь Гандантэгчэнлин хийд.

Гандантэгчэнлин хийдийн урд талбай нь анх бетон, явган замын хэлбэржүүлсэн өнгөт хавтан зэрэг олон төрлийн хучилттай, шороогоороо талбай ч байсан. Талбайн төв хэсгээрээ хавтангууд хуурч, эвдэрсэн. Мөн тавцангийн шат стандарт бус, гишгүүр эвдэрсэн, зүлэгжүүлэлтийн бетон хашлаганы өнгөлгөөний хавтан хуурсан. Түшиц ханын эко хавтан түр байдлаар хийгдсэн. Хийдийн хойд талын явган зам талбайг хэлбэржүүлсэн өнгөт хавтангаар хучсан бөгөөд эвдэрч хагарсан. Нийт талбайгаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчиход хүндрэлтэй нөхцөл байдалтай байсан. Энэ бүх асуудлыг шийдвэрлэж, олон жилийн настай байгалийн чулуун хавтангаар 8400 ам.метр төв талбайг бүхэлд нь шинэчилж, тохижилт хийлээ. Монголын шашин, соёлын төв Гандантэгчэнлин хийдийн тохижилтыг сайжруулснаар иргэдийн зорчих ая тухтай нөхцөл бүрдээд зогсохгүй гадаадын аялагч, жуулчдыг татахад онцгой ач холбогдолтой гэж үзэж байна.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монголжин(202.179.25.162) 2025 оны 07 сарын 10

Манай Гандан хийдийн захиргаа сүүлийн 2-хон жилийн дотор үнэхээр их бүтээн байгуулалтыг хийж, гандангийн доторхи өнгө төрхийг ёстой л сэтггэлтэй хүний санааёилгаар маш гоё болгож байгаад маш их талархаж байна. Өөрийн орны сүсэгтэнгүүд болоод гадны жуулчид ирэхэд хичнээн сайхан байхав.Шинэ хамба маань ёстой л залуу оүний ухаан, санааёилгаар мөн ч ихийг өөрчилж, бүтээж байгааг харахад сэтгэлд тун ч бахархалтай, халуун баяр хүргэе. Бурханы ариун шашины наран өнө мөнхөд түмэн зүгтээ цацарч, хүмүүн бүхний сэтгэл энэрэлийн хураар цалгиж байх болтугай

0  |  0
Зочин.(103.229.122.62) 2025 оны 07 сарын 09

Ямар сайхан мэдээ вэ. Гадаадын орнуудад очиход бид тухайн орны түүх дурсгалын газрууд, сүм хийдүүдийг нь л үзэж сонирходог. Манайд ирж буй жуулчид их л хүндэтгэлтэйгээр манай Гандан хийдээр орж, Бат цагаан дуганг сонирхож байдаг. Гандан хийдээ цаашид ч улам сайхан тордож байх болтугай.

0  |  0
Zochin(223.231.165.156) 2025 оны 07 сарын 10

Ene odoo yu medej lam Naraas tatvar av geed soliorood baigaan be niisleliin shildeg tatvar tulugch baival yahuu

1  |  0
zochin(49.109.100.63) 2025 оны 07 сарын 10

Mongol lam nar ih baigal buzardal tur naad shinchelj ugsun zuil thever hoggui bailgaarai udur bur lam nar hogoo theverlej bai lam nar ulaanbaatar theverhen bailgahd gar huluu hudulguj bai lam naraas undur tatvar avah heregtei

0  |  4
zochin(49.109.100.63) 2025 оны 07 сарын 10

Mongol lam nar ih baigal buzardal tur naad shinchelj ugsun zuil thever hoggui bailgaarai udur bur lam nar hogoo theverlej bai lam nar ulaanbaatar theverhen bailgahd gar huluu hudulguj bai lam naraas undur tatvar avah heregtei

0  |  4
Close menu