Төрийн албан хаагчдад зориулсан ёс зүйн сургалт боллоо

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 25

Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийт хариуцсан тэргүүлэгч, гэвш А.Батцэнгэл, Хөдөө орон нутаг хариуцсан тэргүүлэгч, гавж Д.Нямсамбуу нар Баянгол дүүргийн 60 жилийн ойн хүрээнд тус дүүргийн төрийн албан хаагчдад зориулсан ёс зүй, ёс суртахууны манлайллын сургалтыг тус дүүргийн удирдлага, албан хаагчидтай хамтран зохион байгууллаа.

Сургалтын үеэр “Энэрэнгүй сэтгэл”, “Санамсарын бясалгал” сэдвээр илтгэл тавьж, төрийн албан хаагчид нийгэмд үзүүлэх эерэг нөлөөлөл, хариуцлагатай манлайллын талаар ойлголт өглөө. Энэхүү арга хэмжээ нь төрийн албан хаагчдын ёс зүй, зан суртахуунд эерэг өөрчлөлт авчрах, хариуцлагатай, энэрэнгүй хандлагыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

МБШТ-Гандантэгчэнлин хийд цаашид төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг өргөжүүлэхэд анхааран ажиллахаа илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu