Хятад улс эргэн нэгдэх түүхэн хандлагыг өөрчлөхгүй гэж мэдэгджээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2024 оны 11 сарын 29

Тайванийн засаг захиргааны тэргүүн Лай Циндэ Номхон далайн орнуудаар айлчлах явцдаа АНУ-ын нутаг дэвсгэрээр явж өнгөрөх нь Хятад улс эргэн нэгдэх түүхэн хандлагыг өөрчлөхгүй гэж АНУ-д суугаа БНХАУ-ын элчин сайдын яамны хэвлэлийн нарийн бичгийн дарга Лю Пэньюй сэтгүүлчдэд мэдэгджээ.

“Нэг Хятад улс байна гэсэн зарчим нь олон улсад өргөнөөр хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын харилцааны суурь хэм хэмжээ юм. Тайваньтай дипломат харилцаатай гэгдэгч орнуудаар аялах байдлаар илэрч буй Лай Циндэ-гийн улс төрийн явууллага, салан тусгаарлах санаа бүхий өдөөн хатгалга нь ямар ч үр дүнд хүргэхгүй. АНУ болон Тайванийн арлын хооронд албан ёсны хэлхээ холбоо тогтоох, Тайванийн салан тусгаарлах үзэлтнүүдийг АНУ ямар нэгэн хэлбэрээр дэмжихийг БНХАУ-ын эрх баригчид тууштай эсэргүүцэж байгаа юм” гэж тэр хэлсэн байна. Ройтерс агентлагийн мэдээлснээр, Тайванийн засаг захиргааны тэргүүн Лай Циндэ арваннэгдүгээр сарын 30-наас эхлэн Номхон далайн орнуудаар аялах явцдаа Америкийн Хавайн арлууд болон Гуамын арал дээр очих ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top