БНХАУ-ын дарга Ши Жиньпин ард түмэндээ хандан дэвшүүлсэн шинэ жилийн мэндчилгээндээ Хятад Тайваньтай нэгдэх нь түүхэн шаардлага юм хэмээн мэдэгджээ.
“Эх орноо нэгтгэх нь түүхэн шаардлага юм. Тайваний хойгийн хоёр талаар амьдран сууж буй нутаг элэг нэгтэй ард түмэн нэгдэж, үндэсний сэргэн мандалтын агуу их гавьяаг хуваалцах учиртай” гэж Ши Жиньпин онцолжээ.
БНХАУ-ын төв засгийн газар, арлын муж хоорондын албан ёсны харилцаа 1949 онд иргэний дайнд ялагдал хүлээсэн Чан Кайши тэргүүтэй Гоминданы арми Тайваний арал дуу зугтан гарснаас хойш тасарсан түүхтэй. Эх газрын ХЯтад, арал хооронд ажил хэргийн болон албан бус харилцаа холбоо 1980-аад оны сүүлээр сэргэсэн билээ.
Сэтгэгдэл ( 1 )
ENE BALAI HUJAA YU GD SOLIOROOD BNAA. TAIPEI CHIN TUSGAAR DEED ZERGIIN ARDHILSAN ULS SHUU