Хятадын Батлан хамгаалахын сайд Дун Жюнь БНХАУ Тайвань дахь салан тусгаарлах үйл ажиллагаатай хэзээ ч эвлэрэхгүй гэжээ. Тайвань дахь салан тусгаарлах үйл ажиллагаа болон түүнийг гаднаас нь дэмжиж байгаатай эвлэрэхгүй гэдгээ Хятадын Батлан хамгаалах яамны тэргүүн Пентагоны тэргүүн Ллойд Остинтой цахимаар ярилцах үеэрээ хэлсэн байна.
БНХАУ-ын Батлан хамгаалахын сайдын хэлснээр, Тайванийн асуудал бол Хятадын язгуур ашиг сонирхлын гол цөм бөгөөд “Хятадын язгуур эрх ашгийг зөрчиж болохгүй” гэжээ. Хятадын Батлан хамгаалах яамны тэргүүн мөн “АНУ Өмнөд Хятадын тэнгис дэх Хятадын эрх, ашиг сонирхлыг хүндэтгэх ёстой. Хятадын нутаг дэвсгэрийн бүрэн эрх, тэнгис дэх эрх болон ашиг сонирхлыг хүндэтгэх ёстой Хятадын хатуу байр суурийг АНУ хүлээн зөвшөөрөх ёстой” гэж онцолсон байна.
Түүнчлэн Дун Жюнь Өмнөд Хятадын тэнгис дэх одоогийн нөхцөл байдал бүхэлдээ тогтвортой байгааг хэлж “Бүс нутгийн орнуудад үүссэн асуудлуудаа шийдвэрлэх хүч, чадвар бий” гэжээ.
Үүний өмнө БНХАУ-ын Элчин сайдын яамнаас АНУ-д хандан Хятад болон Оросын худалдааны харилцаанд хөндлөнгөөс оролцохгүй байхыг уриалсан юм. Түүнчлэн Хятадын Гадаад хэргийн яам Тайваньд зэвсэг худалдсан гэж АНУ-ын хоёр компанийн эсрэг хориг тавьсан билээ.
Сөргөлдөөний түүх
БНХАУ, Тайванийн харилцаанд шинээр хурцадмал байдал 2022 оны зун үүссэн. Гэхдээ хоёр орны харилцаа байнга сөргөлдөөнтэй байсан бөгөөд сөргөлдөөний түүх 70 жилийн өмнөөс эхлэлтэй. БНХАУ Тайванийг Хятадын бүрэлдэхүүнд багтах ёстой, тусгаарлагдсан муж гэж үздэг бол Тайванийн оршин суугчдын дийлэнх нь 70 жил тусгаар байсны эцэст өөрсдийгөө тусдаа ард түмэн, арлаа тусдаа улс гэж үзэх болсон.
Тайвань нь 1624-1661 онд Голландын колони, дараа нь 1683-1895 оны хооронд Хятадын Цин гүрний удирдлага дор байжээ. XVII зуунд Тайвань руу Хятадын цагаачид олноор ирэх болсон ба тухайн үед хүмүүс эмх замбараагүй байдал, ядуу амьдралаас зугтан арлыг зорьдог байв. Ихэвчлэн Фужянь, Гуандун мужаас хятадууд очдог байсан бөгөөд өдгөө тэдний үр удам Тайванийн хүн амын хамгийн том бүлгийг бүрдүүлдэг аж. Хятад, Японы дайны дараа, 1895 онд Цин гүрний Засгийн газар Тайванийг Японд өгөхөөс аргагүй болов. Харин Дэлхийн хоёрдугаар дайны дараа Япон улс Хятадаас авсан энэ газар нутагт хяналт тавихаас татгалзжээ. Ингээд холбоотнууд, АНУ болон Их Британийн зөвшөөрөлтэйгээр Тайванийг удирдах болсон байна.
Дараа нь Чан Кайшигийн удирдсан Гоминьданы намын засгийн газар болон Мао Зэдуний тэргүүлсэн Хятадын Коммунист намын цэргийн хооронд иргэний дайн дэгдэв. Энэ дайд Гоминьдан ялагджээ. 1949 онд Чан Кайши болон түүнийг дэмжигч 1.5 сая хүн Тайвань руу дүрвэв. Тэндээ Чан Кайши Засгийн газар байгуулж, нутаг дэвсгэрээ Бүгд Найрамдах Хятад Улс хэмээн нэрлэж, 25 жил удирджээ. Чан Кайшитай хамт дүрвэн очсон эх газрын хятадууд хүн амын ердөө 14 хувийг эзэлж байсан ч Тайванийн улс төрд олон жилийн туршид зонхилох үүрэг гүйцэтгэсэн байна. Чан Кайшигийн дараа түүний хүү Жян Жинго Тайванийг удирдах болов.
Өнөөгийн харилцаа
Тайвань, Хятадын харилцаа 1980 онд намжмал болж эхлэв. Хятадад зочлох, хөрөнгө оруулах журмыг Тайвань хялбаршуулсан бол 1991 онд “БНХАУ-тай хийсэн дайн дууссан” хэмээн зарласан юм.
Тайвань Хятадад нэгдэхийг зөвшөөрвөл автономит эрхээ хадгалан үлдэх “нэг улс, хоёр систем” гэсэн хувилбарыг Хятад санал болгож байв. Ийм хувилбараар 1997 онд БНХАУ Хонконгийг өөртөө нэгтгэж байв. Харин энэ саналд Тайвань татгалзсан хариу өгчээ.
2000 онд төрийн эрхэнд гарсан Тайванийн Ерөнхийлөгч Чэнь Шуйбян болон Ардчилсан хөгжлийн яам Тайванийн тусгаар тогтнолыг зарлахыг ил тод уриалах болсон нь Хятадын хувьд асуудал болжээ. 2004 онд Чэнь Шуйбян улиран сонгогдсон бол жилийн дараа БНХАУ Тайвань салан тусгаарлахаар завдвал энхийн бус арга ашиглах боломж олгох Салан тусгаарлахын эсрэг хуулийг баталсан юм.
Чэнь Шуйбяны дараа 2008 онд төрийн эрхэнд Ман Инжю гарав. Тэрбээр эдийн засгийн хэлэлцээрийн тусламжтайгаар Хятадтай харилцаагаа сайжруулахыг хичээжээ. Харин 2016 онд Ардчилсан хөгжлийн намаас нэр дэвшсэн Цай Инвэнь Ерөнхийлөгч болсноор Хятад, Тайванийн харилцаа дахин мууджээ.
Сэтгэгдэл ( 4 )
Тайвань улс бол угаасаа бүх юм нь тусдаа бие даасан улс шүү дээ. Өмхий даварсан хужаа нар чинь шуналтай гэж. Шинжаань Уйгур дахь босогч эрчүүдийг олноор нь цаазаар авсан. Ямар сайхан сайхан эрчүүдийг алж хядаж байна гэж санана. Бузар нүгэлтэй улс.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n
Хятад Тайванийг,Өмнөд Хойд Солонгос,Орос Укр,Иран Израйль гээд л бүгдэд оролцож чадах уу янкууд