Тайванийн зэвсэгт хүчин өнгөрсөн 24 цагийн хугацаанд БНХАУ-ын 21 нисгэгчгүй аппарат, 15 хөлөг онгоц тус арал руу ойртож байгааг бүртгэжээ.
Тайванийн Батлан хамгаалах яамны мэдээлэлд өгүүлснээр 10 нисгэгчгүй аппарат нь агаарын довтолгооноос хамгаалах таних бүс рүү орж ирсэн байна. Хятадын энэхүү үйлдлийн хариуд Тайвань байнуудыг хянах зорилгоор нисэх онгоц, хөлөг онгоц, газарт суурилсан зенитийн пуужингийн систем ашиглахаар шийджээ.
Тайванийн батлан хамгаалах яам үүний өмнө тус арлын эргэн тойрон дахь Хятадын Ардын чөлөөлөх армийн сургуулилтыг өдөөн хатгалга гэж нэрлэсэн билээ.
Сэтгэгдэл ( 0 )