БНХАУ Тайваньтай энхийн замаар нэгдэх зорилгоор бүхий л боломжийг бүрдүүлэхэд бэлэн. Гэсэн хэдий ч арлыг тусгаар тогтнуулахад чиглэсэн салан тусгаарлах үйл ажиллагааг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэргэдэх Тайваний хэрэг эрхлэх газрын төлөөлөгч Чэнь Биньхуа мэдэгджээ. Тэрбээр Тайваний Ардчилсан дэвшилтэд намын төлөөлөгчдийн Бээжинд арлын эсрэг чиглэсэн цэргийн ажиллагааны асуудлаар тодорхой төлөвлөгөө байхгүй гэж мэдэгдсэнд ийн хариу мэдэгдэл хийжээ.
Бээжин Тайваний тусгаар тогтнолын хүчнүүд арлын тусгаар тогтнолыг сурталчилсан арга хэмжээ авахыг зоригловол өршөөнгүй хандахгүй гэж Чэнь онцлоод “Тайваний тусгаар тогтнол нь дайн гэсэн үг” хэмээн мэдэгдэв. Тэрбээр арлын оршин суугчдад хандан тусгаар тогтнолын үзэл санааг эсэргүүцэн, хоолойн хоёр талын харилцааг энхийн хөгжлийн замд эргүүлэн авчрахад дэмжлэг үзүүлэхийг уриалжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Тайванийн гэж бичнэ.
Baruunii dollars ezediin hustler bol orosiin dainiig 1 jild duussan jiliin umnu Taiwan hyadadiin dainiig ehluuleh tusul hutulbur butehgui bolson usa orosiin dainiig ehelj horigt orosiin ediin zasag unaj putin esreg boslogo boloh baisan