Хууль зүй, дотоод хэргийн сайдыг огцруулах, томилох асуудлыг өнөөдөр 14:00 цагаас хэлэлцэх тов гарчээ. Энэ тухай парламентын албан ёсны цахим хуудас дээр мэдээлсэн байна. Уг нь хуулийн сайдыг огцруулах томилох асуудлыг энэ сарын 17-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх байсан ч ирц нь бүрдээгүй. Дараа өдөр нь мөн л ирц бүрдээгүй. Уг нь МАН-ын 30-38-ын бүлгийн ирц бүрдчихвэл асуудлыг хэлэлцэнэ. Гэвч 30-ын бүлгээс түлхүү гишүүд суугаагүй тул бүрдэхгүй өнөөг хүрлээ.
Эрх баригчдын зүгээс Ардчилсан намын авсан гурав хоногийн завсарлагатай холбоотой гэж тайлбарлаж буй. Гэвч Ардчилсан намын бүлгийн авсан гурав хоногийн завсарлага нь 2027 оны төсвийн тухай хуультай холбоотой. Засгийн газрын гишүүний томилгооны асуудал Ардчилсан намынханд нээлттэй гэсэн үг. Өнөөр Ардчилсан намын бүлгийн өгсөн мэдээллээс харвал Ардын намынхан ирцээ бүрдүүлбэл Ардчилсан намын гишүүд чуулганы хуралдаанд сууна гэдгээ хэллээ.
Гэвч УИХ-ын гишүүн Б.Баярбаатар “Л.Энх-Амгаланг эмэгтэй гишүүдээс уучлал гуйх хүртэл чуулганы хуралдаанд суухгүй” гэж хэлсэн. Тэгэхээр өнөөдөр ч бас ирц бүрдэхгүй байх боломжтой байна. Уг нь УИХ-ын даргын үүрэг бол намын хагарал бус, гишүүдийн ирцийг л бүрдүүлэх явдал.

Сэтгэгдэл ( 0 )