Монголд 4.4 мянган гадаадын иргэн хөдөлмөр эрхэлж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 15

Монгол Улсад энэ оны гуравдугаар улирлын байдлаар хөдөлмөрийн гэрээний дагуу 92 орны 4.4 мянган иргэн идэвхтэй ажил эрхэлж байгаа гэсэн дүн гарчээ.

Үүнээс манай урд хөрш БНХАУ-ын иргэд хамгийн их буюу 2062 хүн хөдөлмөр эрхэлж байна. Харин ОХУ-ын 288, Австралийн 257, Өмнөд Солонгосын 202 иргэн хөдөлмөр эрхэлж байгаа гэсэн дүн гарчээ.

Хөдөлмөр эрхлэгчдийн 39.3 хувь нь уул уурхайн салбарт, 16.2 хувь нь бөөний болон жижиглэн худалдааны салбарт, 14 хувь нь боловсролын салбарт үлдсэн нь бусад салбарт хөдөлмөр эрхэлж байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Заагч(202.179.31.251) 2020 оны 10 сарын 18

Хог хужааг хөөж гаргаачээ.ямар их вирус вэ?

0  |  0
Top