Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлдэг гадаад иргэдийн тоо өсжээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Үндэсний статистикийн хорооны тайланд дурдсанаар хөдөлмөрийн гэрээр ажил эрхэлдэг гадаад иргэдийн тоо өсжээ. Монгол Улсад хөдөлмөрийн гэрээгээр 36.1 мянган гаднын иргэн ажил эрхэлж байна. Үүнийг өмнөх улиралтай харьцуулахад 51.5% өссөн байна.

Нийт гадаад ажилчдын 70 орчим хувийг БНХАУ-ын иргэд бүрдүүлж байгаа бөол 10 орчим хувийг Энэтхэгийн ажилчид эзэлж байна. Дээрх хоёр улсын гэрээт ажилчдын тоо өмнөх оны мөн үеэс 46-55% нэмэгджээ. Үүнээс гадна Бангладешийн ажилчид 8.1 дахин нэмэгдсэн. Түүнчлэн Филиппин, Балба улсаас ирсэн ажилчдын тоо 39-70% өссөн байна.

Гаднын ажилчдын 26% нь барилгын салбарт, 21% нь уул уурхай, олборлох салбарт, 17.4% нь боловсруулах үйлдвэрлэлд, 11% нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, засвар үйлчилгээний чиглэлд ажиллаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top