Цонжин Ресорт: Чингис хааны морьт хөшөөний дэргэд Монголын анхны кондотел баригдаж байна

Админ | Zindaa.mn
16 минутын өмнө


Цонжин Ресорт: Чингис хааны морьт хөшөөний дэргэд Монголын анхны кондотел баригдаж байна. Нийт 512 өрөөтэй, бүхэлдээ шилэн фасадтай амралтын цогцолборын 1-р блок 2027 оны гуравдугаар сард ашиглалтад орно. 

Өрөө бүр 108 м², өмчлөх эрхийн гэрчилгээтэй. Эзэмшигч өөрөө амарна, ашиглахгүй үедээ зочдод түрээслүүлж орлого олох боломжтой.
 

Цонжин Ресорт — бүхэлдээ шилэн фасадтай 5 давхар кондотел. Лобби, ресторан, усан бассейн Чингис хааны морьт хөшөө рүү харсан. (Төсөөллийн дүрслэл)


Улаанбаатараас 54 км-т, Төв аймгийн Эрдэнэ сумын Цонжин Болдогт, Чингис хааны морьт хөшөө харагдах газарт «Цонжин Ресорт» кондотел амралтын цогцолборын барилга эхэллээ. Монголын анхны хувийн хот Цонжин Кибер Ситийн зүрх болох энэ төсөл 4 блок, 512 өрөөтэй. Эхний блокийн шав 2026 оны 9-р сарын 5-нд тавигдаж, ган каркасыг энэ өвөл угсарна. Худалдан авагч өрөөгөө орон сууц шиг өмчилж, зочид буудал шиг ашиглана: өөрөө амрах, эсвэл Tsonjin аппаар зочдод түрээслүүлж орлого олох боломжтой. Үнэ бэлнээр 252 сая ₮-өөс эхэлнэ.

Товч баримт
 

 

КОНДОТЕЛ ГЭЖ ЮУ ВЭ — МОНГОЛД АНХНЫХ
 

Кондотел (condo + hotel) гэдэг нь орон сууц шиг өмчилж, зочид буудал шиг ашигладаг өрөө юм. Та өрөөгөө худалдан авч, нэрээрээ гэрчилгээ авна. Өөрөө амрахдаа ашиглана, ашиглахгүй үедээ ресорт зочдод түрээслүүлж, орлогыг таны дансанд шилжүүлнэ.

Энэ загвар Дубай, Тайланд, Бали, Вьетнам зэрэг аялал жуулчлалын орнуудад өргөн тархсан. Монголд урьдчилан захиалгын орон сууц танил ч, өмчлөл, зочид буудлын үйлчилгээ, нэгдсэн удирдлагын системийг нэг дор хослуулсан бүтээгдэхүүн өнөөг хүртэл байгаагүй. Цонжин Ресорт энэ загварыг Монголд анх удаа хэрэгжүүлж байна.

Энгийн зочид буудлын өрөөнөөс ялгаа нь гурван зүйлд байна.
 

  1. Өмчлөл — өрөө таны үл хөдлөх хөрөнгө, хүүхдэдээ өвлүүлж, дахин зарж болно.
  2. Хэрэглээ — та амрахдаа өөрийн өрөөндөө хоногийн үнэ төлөхгүй, зөвхөн цэвэрлэгээний хураамж төлнө.
  3. Боломж — таныг байхгүйд өрөөг ресортын систем зочдод түрээслүүлж, орлого олох боломжийг бүрдүүлнэ.

Байршил: хөшөөний дэргэд, хотын төвд

Цонжин Ресорт Төв аймгийн Эрдэнэ сумын 1-р баг, Цонжин Болдогт, Туул голын хөндийд байрлана. Улаанбаатарын төвөөс 54 км, автомашинаар 1 цагийн зайтай. Зүүн аймгуудыг нийслэлтэй холбосон төв авто замаас ойрхон.

Хамгийн гол давуу тал нь Чингис хааны морьт хөшөө. Дэлхийн хамгийн том морьт хөшөөний цогцолбор Монголд ирсэн гадаад, дотоодын жуулчдын заавал зорьдог цэг. Ресортын лобби, ресторан, хурлын танхим, усан бассейн бүгд баруун фасадад — хөшөө рүү харсан байрлалтай. Зочид таксигаар ч, автобусаар ч хөшөөний талаас шууд гол орцонд ирнэ.

Ресорт нь Цонжин Кибер Сити — Монголын анхны хувийн хотын нэг хэсэг. Хотод өнөөдөр дараах байгууламжууд ажиллаж, баригдаж байна.
 

  1. "Цонжин Кибер Боардинг" сургууль: 1–12-р анги, 700 гаруй сурагч, Кэмбриджийн хөтөлбөр.
  2. "Зузугийн найзууд" цэцэрлэг: Тусгай зөвшөөрөлтэй, 3–6 насны хүүхэд.
  3. Баатрууд хотхон: 80 таунхаус, ашиглалтад орсон.
  4. Бөртэ хотхон: 54 сингл хаус, баригдаж байгаа.
  5. "Цонжин" зах: 1 км урт худалдааны төв, эхний 258 м баригдаж байгаа.

Өөрөөр хэлбэл, Цонжин Ресорт нь хээр талд ганцаараа зогсох амралтын газар биш. Сургууль, цэцэрлэг, зах, хаусын хороололтой, амьдарч буй хотын дотор, жуулчны урсгалын яг голд байрлана.
 



Цонжин Кибер Сити — Монголын анхны хувийн хот. Урд талд Цонжин Ресортын 4 блок ба нарны дээвэртэй дулаан зогсоол, ард нь сургууль, хаусын хороолол, 1 км урт Цонжин Зах. (Төсөөллийн дүрслэл)

Барилга: 4 блок, 512 өрөө, бүхэлдээ шил

Цонжин Ресорт эхний шатандаа 4 блок, нийт 512 өрөөтэй баригдана. Блок бүр 108 × 42 м хэмжээтэй, 5 давхар, ган каркасан хийцтэй. 1-р давхар бүхэлдээ үйлчилгээний давхар, 2–5-р давхарт давхар бүрт 32 өрөө байрлана.

Шилэн фасад. Барилгын бүх хана шилэн фасад. Өрөө бүрийн тагт шилээр битүүлэгдэж, хөрш өрөөнөөс хаалтаар тусгаарлагдана. Тагтны шалнаас 1.2 м хүртэлх доод хэсэг онгойдоггүй, тунгалаг аюулгүй шил — хүүхэд унахгүй. Дээрх цонхнууд бүгд онгойно.

1-р давхрын үйлчилгээ. Нэг давхарт амралтын бүх үйлчилгээ багтана
 

  1. Лобби, лаунж, гол орц — баруун фасадад, хөшөө рүү харсан.
  2. Ресторан, VIP өрөөнүүд, гал тогоо.
  3. Хурлын танхим — байгууллагын сургалт, уулзалт, арга хэмжээнд.
  4. Усан бассейн, спа, хувцас солих өрөө.
  5. Жим, караоке, бильярд, ширээний теннис.
  6. Хүүхдийн тоглоомын өрөө.

Дулаан зогсоол. Ресортын хойд талд тусдаа, нэг давхар дулаан зогсоол баригдана — 128 орчим машины багтаамжтай. Зогсоол хойд салхийг хаах үүрэгтэй, дээвэр нь бүхэлдээ нарны хавтангаар хучигдана. Зочид зогсоолоос ресорт руу шилэн хонгилоор орно — өвлийн хүйтэнд гадуур алхахгүй.

Ногоон эрчим хүч. Цонжин Кибер Сити 100% сэргээгдэх эрчим хүчээр хангагдах зорилготой хот. Ресортын зогсоолын дээвэр нарны хавтантай; хотын сургууль, хаус, захын дээврүүдийг мөн нарны хавтангаар хучих төлөвлөгөөтэй.

36 м² баганат тагт — доод 1.2 м нь онгойдоггүй аюулгүй шил, хөрш өрөөнөөс ханаар тусгаарлагдсан. Чингис хааны морьт хөшөө алсад харагдана. (Төсөөллийн дүрслэл)
 

Өрөө: 108 м² — 72 м² дотор, 36 м² тагт

Цонжин Ресортын өрөө бүр 72 м² дотоод талбай, 36 м² баганат тагттай — нийт 108 м². Энэ нь Улаанбаатарын 3 өрөө байрны хэмжээ, ердийн зочид буудлын өрөөнөөс 3–4 дахин том.

Өрөө 6 м-ийн гурван хэсэгт хуваагдана.
 

  1. Орц, угаалгын өрөө, гал тогоо — зочид буудлын өрөөнд байдаггүй, өөрийн гал тогоотой.
  2. Зочны болон унтлагын хэсэг — хоёр тал нь шилэн хаалттай.
  3. Тагт — 36 м², хөрш өрөөнөөс ханаар тусгаарлагдсан, шилэн хаалттай, тал нутаг руу харсан.

Өрөөнүүд 2–5-р давхарт, давхар бүрт 32 өрөө: 01–16 дугаартай нь хойд, 17–32 дугаартай нь урд талд. Худалдан авагч өрөөгөө давхар, талыг нь сонгож авна. Эхний шатны захиалагчид өрөө, тагтны тавилга, гал тогооны тоноглолыг бэлгээр авна (дэлгэрэнгүй — Үнэ хэсэгт).

Өрөө бүр өмчлөх эрхийн гэрчилгээтэй. Эзэмшигч өрөөгөө өвлүүлэх, дахин худалдах эрхтэй.

 

72 м² өрөө — өөрийн гал тогоо, зочны ба унтлагын хэсэг, шилэн хаалтаар 36 м² тагт руу гарна. (Төсөөллийн дүрслэл)


Үнэ, төлбөрийн нөхцөл

Үнэ 72 м² дотоод талбайгаар тооцогдоно, 36 м² тагт үнэд орохгүй. Барилга ашиглалтад орохоос өмнө захиалсан худалдан авагч 108 сая ₮ хүртэл хэмнэнэ.
 


Эхний шатны захиалагчдад бэлэгтэй. 1-р блокийн борлуулалт шатлалтай явагдана. Шат бүрт үнэ, нөхцөл, бэлэг өөр. Эхний шатны захиалагчид дээрх үнээр дараах бэлгийг авна.
 

  1. Дулаан зогсоолын нэг байр (20 сая ₮-ийн үнэтэй).
  2. Цонжин Захад 10 м² худалдааны талбай («Цонжин Зах» ХХК-тай тусдаа гэрээгээр).
  3. Өрөө болон 36 м² тагтны тавилга, гал тогооны тоноглол.
  4. Өрөөгөө түрүүлж сонгох, нэг удаа солих эрх.

Шат төлбөр дансанд орсон цагаар түгжигдэнэ. Эхний шат дүүрмэгц дараагийн шатны үнэ хүчин төгөлдөр болно. Бараа, үйлчилгээний бартер хүлээн авна.

Түрээсийн үйлчилгээ: Таныг байхгүйд өрөө тань ажиллах боломж

Өрөө эзэмшигч хоёр сонголттой: өрөөгөө зөвхөн өөрөө ашиглах, эсвэл ашиглахгүй үедээ ресортын түрээсийн үйлчилгээнд хамруулах. Оролцоо сайн дурын, хүссэн үедээ Tsonjin аппаас асааж, унтраана.

Түрээсийн үйлчилгээ ингэж ажиллана.
 

  1. Зочин tsonjin.com, Tsonjin апп, Booking.com, Trip.com зэрэг олон улсын платформоос өрөө захиална.
  2. Зочныг өрөөнд ажилтан биш, систем өөрөө хуваарилна — «миний өрөөг алгасчихав уу» гэх асуулт гарахгүй.
  3. Ресортын баг зочныг угтах, цэвэрлэх, засвар үйлчилгээг бүрэн хариуцна.
  4. Түрээсийн ашгийг өрөө эзэмшигч болон ресортын үйл ажиллагаа хариуцсан компани 50:50 хуваана.
  5. Эзэмшигч аппаасаа өрөөнийхөө захиалгыг (хэзээ, хэдэн хоног, ямар төлбөр), цэвэрлэгээ хийгдсэн эсэх, сарын орлогоо 24/7 харна.
  6. Эзэмшигч өөрөө амрахдаа аппаар урьдчилан захиална — хоногийн үнэ төлөхгүй, зөвхөн цэвэрлэгээний хураамж төлнө. Зочны баталгаажсан захиалга давуу эрхтэй.

Анхаарах зүйл. Түрээсийн орлого бол баталгаа биш, боломж. Орлого зочдын урсгал, улирал, өрөөний дүүргэлтээс хамаарна. Цонжин Ресорт орлогын хэмжээ амлахгүй; ямар ч тохиолдолд худалдан авагчид өмчлөх эрхийн гэрчилгээтэй 108 м² үл хөдлөх хөрөнгө үлдэнэ.
 

1-р давхрын усан бассейн, спа — шилэн хана тал нутаг руу харсан. Нэг давхарт ресторан, жим, караоке, хурлын танхим, хүүхдийн өрөө. (Төсөөллийн дүрслэл)

Барилгын явц: шав тавигдлаа, каркасыг өвөл угсарна

1-р блокийн шав 2026 оны 9-р сарын 5-нд тавигдсан. 10-р сард газар шорооны ажил — хөрс хуулалт, баганан суурь — эхэлж, хөрс хөлдөхөөс өмнө дуусгахаар ажиллаж байна. Ган каркасын гэрээ хийгдэж, каркасын угсралт, хучилтын бетон цутгалт 2026–2027 оны өвөл явагдана.
 

 

Барилгын явцыг tsonjin.com болон Цонжин Ресортын Facebook хуудсаар тогтмол мэдээлнэ. Сонирхсон хүмүүс талбай дээр очиж барилгын явцыг нүдээр үзэх боломжтой.

Хэн барьж байна: 19 жилийн түүхтэй АМЖИЛТ ГРУПП

Цонжин Ресортыг "Амжилт Групп" хэрэгжүүлж байна. Амжилт групп 2007 онд нэг вэб сайтаас эхэлж, өнөөдөр боловсрол, мэдээллийн технологи, үл хөдлөх хөрөнгө, анимэйшний чиглэлээр ажилладаг, Монголын хамгийн олон ерөнхий боловсролын сургуультай групп болсон.

Цонжин Кибер Сити - Монголын анхны хувийн хот - Амжилт Группын хамгийн том төсөл. Хотод аль хэдийн бодит үр дүн бий.
 

  1. Цонжин Кибер Боардинг сургууль 2022 оноос ажиллаж байгаа. Нийт 700 гаруй сурагчтай. 2026–2027 оны хичээлийн жилээс 1-12-р ангийн бүрэн бүтэцтэй болсон.
  2. 80 таунхаус баригдаж, Улсын комиссоор ашиглалтад орсон.
  3. 54 сингл хаус, 1 км урт Цонжин Зах баригдаж байна.
  4. "Зузугийн найзууд" цэцэрлэг тусгай зөвшөөрлөө авсан.
  5. Хотын бүх үйл ажиллагааг удирдах tsonjin.com платформ, Tsonjin апп ажиллаж байна.

Үүсгэн байгуулагчийн үг. Амжилт Группын үүсгэн байгуулагч, ТУЗ-ын дарга Ж.Шижир:

"Монголчууд амралтын газар очихдоо үргэлж бусдын өрөөнд мөнгө төлдөг. Бид үүнийг эргүүлж байна — Та Чингис хааны хөшөөний дэргэд өөрийн өрөөтэй болно. Өөрөө амарна, хүүхдэдээ өвлүүлнэ, ашиглахгүй үедээ зочдод түрээслүүлэх боломжтой. Орлого амлахгүй, харин өмчлөл, байршил, системээ бид хариуцна. Цонжин Ресорт бол Монголын анхны хувийн хотын зүрх"

Дараагийн алхам: 21 аймагт 21 ресортын сүлжээ

Цонжин Ресорт бол эхлэл. Амжилт Групп ижил стандартын кондотел ресортыг Монголын 21 аймаг тус бүрт нэг — нийт 21 байршилд барих төлөвлөгөөтэй. Аймаг бүрт дотоод, гадаадын жуулчид очдог, хүмүүс амарч, салхинд гардаг хамгийн сайн байршилтай газрыг сонгоно. Цонжин Ресорт нь Төв аймгийн салбар; цаашид 20 аймагт 20 ресорт нэмж баригдана.

Сүлжээний ресорт бүр Цонжингийн стандарттай яг ижил байна: 128 өрөөтэй нэг блок, 1-р давхарт бүх үйлчилгээ, дулаан зогсоол шилэн коридороор холбогдсон. Бүгдийг компани өөрөө барьж, кондотелийн зарчмаар ажиллуулна. Өрөө эзэмшигчид ирээдүйд нэг аппаар Монголын аль ч аймагт өөрийн сүлжээний ресортод амрах боломжтой болно.

Түгээмэл асуулт

1. Цонжин Ресорт хаана байдаг вэ?

Төв аймгийн Эрдэнэ сум, Цонжин Болдогт, Чингис хааны морьт хөшөөний дэргэд. Улаанбаатараас 54 км, автомашинаар 1 цаг.

2. Кондотел гэж юу вэ?

Орон сууц шиг өмчлөх эрхийн гэрчилгээтэй, зочид буудал шиг ажилладаг өрөө. Эзэмшигч өөрөө амарна, ашиглахгүй үедээ ресорт зочдод түрээслүүлнэ.

3. Өрөө хэдэн м², ямар үнэтэй вэ?

72 м² дотоод талбай, 36 м² тагт — нийт 108 м². Бэлнээр 252 сая ₮, хуваан төлбөл 288 сая ₮ (50% урьдчилгаа, 36 сар хүүгүй), ашиглалтад орсны дараа 360 сая ₮. Дулаан зогсоол 20 сая ₮.

4. Өрөө худалдан авбал орлого баталгаатай юу?

Үгүй. Түрээсийн орлого бол зочдын урсгал, улирлаас хамаарах боломж. Цонжин Ресорт орлогын хэмжээ амлахгүй. Худалдан авагчид өмчлөх эрхийн гэрчилгээтэй 108 м² үл хөдлөх хөрөнгө үлдэнэ.

5. Өрөөгөө заавал түрээслүүлэх үү?

Үгүй, сайн дурын. Зөвхөн өөрөө ашиглаж болно. Түрээслүүлбэл зөвхөн ресортын системээр, ашиг 50:50.

6. Өөрөө амрахдаа төлбөр төлөх үү?

Хоногийн үнэ төлөхгүй, зөвхөн цэвэрлэгээний хураамж төлнө. Аппаар урьдчилан захиална.

7. Миний өрөөг хэн ажиллуулж, би яаж хянах вэ?

Ресортын баг ажиллуулна. Зочныг систем хуваарилна. Та Tsonjin аппаас өрөөнийхөө захиалга, төлбөр, цэвэрлэгээг 24/7 харна.

8. Хэзээ ашиглалтад орох вэ?

1-р блок (128 өрөө) 2027 оны 3-р сарын 1-нд ашиглалтад орохоор зорьж байна. Шав 2026-09-05-нд тавигдсан. 2–4-р блокийн суурь 2027 оны 3-р сараас.

9. Ресортод ямар үйлчилгээ байх вэ?

Ресторан, усан бассейн, спа, жим, караоке, бильярд, ширээний теннис, хүүхдийн тоглоомын өрөө, хурлын танхим, дулаан зогсоол.

10. Байгууллага худалдан авч болох уу?

Болно. Байгууллага өрөөг давхар, блокоор багцалж авч, ажилтнуудын амралт, сургалт, зочин угталтад ашиглах, ашиглахгүй үедээ түрээслүүлэх боломжтой. Бараа, үйлчилгээний бартер хүлээн авна.

Холбоо барих

Өрөө сонгох, үнийн тооцоо авах, барилгын талбайтай танилцах хүсэлтэй хүмүүс дараах сувгаар холбогдоно.
 

 

Өрөөг tsonjin.com болон Tsonjin аппаар онлайн сонгож, захиалах боломжтой. Захиалгын дараалал төлбөр дансанд орсон цагаар тогтоно.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top